Урилгаар ирсэн Японы шигшээ багийг Чилийн шигшээ баг бут ниргэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Хөлбөмбөг 3254

Урилгаар ирсэн Японы шигшээ багийг Чилийн шигшээ баг бут ниргэв

 

Хөлбөмбөгийн 46 дахь удаагийн "Копа Америка 2019" тэмцээн Бразил улсад зохиогдож байна. "Копа Америка" тэмцээний түүх болон мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Нийт улсын 12 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба урилгаар Япон болон Катарын багууд оролцож байгаа юм. Урьд шөнө С хэсгийн Япон болон Чилийн шигшээ багуудын тоглолт болж өнгөрлөө. Чилийн шигшээ багийн хувьд Копа Америка тэмцээний 2015, 2016 онуудын аварга баг юм. Мөн түүнчлэн дөрвөн удаагийн мөнгө, таван удаагийн хүрэл медальтай хүчтэй баг юм. 

Тоглолтын үр дүн 0:4 харьцаагаар өндөрлөсөн ба Чилийн шигшээ багийн илт давуу хожил байлаа. Тоглолтод Чилийн шигшээ баг дараах гоолуудыг орууллаа. 

  • 41 дэх минутад Пулгар
  • Варгас 54 болон 83 дахь минутад гоолдож дабль хийлээ. 
  • Санчез 82 дахь минутад гоолдлоо.

С хэсгийн Уругвай болон Эквадорын шигшээ багуудын тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Өнөө шөнө хөлбөмбөг сонирхогчдыг А хэсгийн Бразил - Венесуэлийн тоглолт хүлээж байна.  

 

1 Сэтгэгдэл

  1. gana

    neg ch hun uldehgui majiihiig byt nirgeh gedeg,aimaar gazar bn da ter chili chini

Сэтгэгдэл үлдээх