МОНГОЛЫН ШИЛДЭГ 20 ОФФИС: 1. Дундын оффис гэж юу вэ?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Технологи 3943

МОНГОЛЫН ШИЛДЭГ 20 ОФФИС: 1. Дундын оффис гэж юу вэ?

 

LIVETV.MN сайтын хамт олон Монголд үйл ажиллагаа явуулдаг шилдэг 20 оффисыг цувралаар танилцуулж байна. Эхний дугаараар дундын оффис гэж юу вэ, ямар ач тустайг бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэхээр зэхэж буй иргэдэд сонирхуулж байна. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан "Startup Terminal" бол Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 10 орчим дундын оффисын нэг юм. Share оффисын талаар дэлгэрэнгүй танилцуулахыг хүсч "Startup Terminal"-ын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханыг урилаа. Бизнесийн санаагаа хайж буй, шинэ саналаа хэрэгжүүлэхээр зорьж буй боловч эхлэл хөрөнгөө бүрдүүлж амжаагүй бол та санаа зовох хэрэггүй. Та бүгдэд хэрэгтэй ширээ сандал, оффисын тоног төхөөрөмж, хурлын заал танхим тэр ч бүү хэл өдрийн цайгаа уух тохилог эко орчинг дундын оффис бүрдүүлжээ. АНУ-аас гаралтай дундын оффис гэх тохилог орчин зөвхөн бизнесийн гэлтгүй цаашдын хөгжих, амжилтад хүрэх үндсийг бүрдүүлж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх