ВИДЕО: Америк гүтгэсэн үү, Иран мэхэлсэн үү?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Дэлхий дахинд 3801

ВИДЕО: Америк гүтгэсэн үү, Иран мэхэлсэн үү?

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд байгуулж байсан Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарснаар зөрчилдөөн хурцдаж эхэлсэн. Хэлэлцээр бүтэлгүйтсэнээр Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ эргэн сэргэж олон улсын тавцанд үйл ойлголцол дахин гарч ирсэн юм.

Яг энэ үед Саудын Араб тэргүүтэй улс орнуудын газрын тос тээвэрлэгч дөрвөн усан онгоц гадны халдлагад өртсөнд Ираны Засгийн газрыг сэрдэж буйгаа Цагаан ордон нуугаагүй.

Уг асуудал намжиж амжаагүй байхад Оманы буланд Японы эзэмшдэг Кокука Корэжис, Норвегийн далбаатай Фронт Алтайр хөлөг онгоцууд дэлбэрч дайралтад өртсөн. Хөлөг онгоцууд дээр байсан багийн гишүүдийг аварсан боловч удаа дараалан гарч буй эдгээр халдлагуудад Америкийн Засгийн газар Иран улсыг буруутгасаар байна.

 

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тагнуулын мэдээлэл дээр үндэслэн Ираныг буруутгаж буйгаа мэдэгдэж цэргийн онгоцоор хийсэн бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэгт Ираны усан завьтай далайчид дайралтад өртсөн Японы Кокука Корэжис хөлгийн их биеэс ямар нэг зүйл гаргаж байгаа нь харагдана гэжээ. Эдгээр үл мэдэгдэх зүйлс бол дэлбэрээгүй тэсрэх бөмбөгүүд байсан гэж Майк Помпео үзсэн байна.

 

 

Ираны тал Вашингтоны энэ үйлдлийг огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэж албан ёсоор байр сууриа хамгаалжээ. Эдгээр дэлбэрэлтүүдтэй Иран улс ямар ч хамаагүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх