LIVE: “Азийн ардын урлагийн их наадам” 16-ныг дуустал үргэлжилнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

23 04сар 2024
Соёл урлаг 2661

LIVE: “Азийн ардын урлагийн их наадам” 16-ныг дуустал үргэлжилнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.

Наадмын үеэр ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм.

ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Тус наадмын гранпри шагналтан 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэнэ. 

Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана. 

Дээрх наадам гадаад дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд залуучуудад ардын урлагийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах юм.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” хэмээн тодорхойлсон гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар энэ наадмыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулж, Монголын болон Азийн ахуй, соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулахад онцгой анхаарч ажиллах болно гэлээ.

Азийн Ардын урлагийн наадмын шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт Сүхбаатарын талбайд болно.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх