LIVE: Ж.Гомбожав: Авлигач, гэмт хэрэгтэнгүүдээр Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Видео мэдээ 8362

LIVE: Ж.Гомбожав: Авлигач, гэмт хэрэгтэнгүүдээр Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй

 

УИХ-ын 64 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 06-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж МАХН, ИЗНН, МҮАН-аас эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийлээ.

Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав

“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олоогүй асуудал. Монголчуудын нэн даруй шийдвэрлээсэй гэж хүсч байгаа олон асуудал байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал таг чиг байсаар дууслаа УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд бид итгэхгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр ч удаа тараах саналыг хүргүүлж, гишүүд нь өөрсдөө ч таръя гэж ярих боллоо. 76 гишүүний 50 гаруй нь гэмт хэрэг, албан тушаал авлигын хэрэгт холбогдсон байгаа. Ийм хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй. Хууль журмаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө эхэлж Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой байдаг. Цэц уг асуудлыг нь шүүн тунгааж үзээд УИХ-д өргөн барих ёстой юм. Гэтэл Цэцэд битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, саналыг нь авахгүйгээр өргөн барьсан нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй зүйл боллоо” гэв.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН нь улс төрийн том хүчин болохын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг нэг нам дангаараа хийхийн эсрэг байр суурьтай байгаа. Үндсэн хуульд хэлбэрийн төдий өөрчлөлт оруулж, эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэсэн башир өөрчлөлтийг эсэргүүцэж 17 нам нэгдээд байна” гэлээ.

ИЗНН-ын дарга Ганхуяг

“УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. МАН ард түмэн баялагтаа эзэн байх эрх зүйн зохицуулалтыг хийж чадаагүй мөртлөө Үндсэн хууль өнгөц засвар оруулахаар завдсан нь ард түмний бухимдлыг төрүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн батлах асуудлаар ” МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард нийтээрээ дэмжиж байгаа. Харин хэзээ, хэн, ямар өөрчлөлт оруулах асуудал дээр байр суурь нэгдээгүй байна. Улс төрийн намууд дор бүрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслүүдээ боловсруулсан. МҮАН-ын хувьд 2009 онд өөрчлөлт оруулах төслөө боловсруулж байсан. Бидэнд цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй болохоос биш өнгө будгийг нь өөрчилсөн жижиг өөрчлөлт хэрэггүй. Нийгмийн зөвшилцлөөр бүх талын оролцоотойгоор батлах ёстой нийгмийн гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгчдөө ч танилцуулахгүйгээр хийх гэж байгааг эсэргүүцэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    ж.гомбожав бол шуналтай хувийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьдаг хүндээ.., өчүүхэн..,

  2. зочин

    Жинхэнэ шударга явсан хүн бол Гомбожав гуай шүү, бүр эхнээс нь мэднэ энэ хүнийг .Хэлсэн үг этр нь сонингийн хуудаснаа тодхон байдаг. Би мундаг хүн юмдаа гэж дарга сэтэртэнгүүдээс Гомбожав гуайг үнэлдэг, маш нуруутай хүн.

  3. Монгод хун

    Ж.Гомбожав гуай мундаг шулуун шударга хун юм даа. Одоо уед луйвар булхайг нуурээ нууж цаагуураа ярихаас ил тод Гомбожав гуай шиг хэн дуугарч байгаа юм бэ?

  4. лхам...........

    сэтгэлгээ нь хоцрогдоогүй шудрага ахмадуудын төлөөлөл Гомбожав таньдаа амжилт хүсье.Ахмадуудын амьдрал тааруу байна.тэхдээ бид зөв ажиллаж амьдарч явснаараа бахархдаг юм.тийм үү?

  5. zochin

    Gombojav guaig hundelj yavdag, mongo dagaagui tsoohon humuusiin neg.

  6. МААМ

    Хууль бол хэн дуртай хүн өөрчлөх зохион бичлэг биш баймаар... Ард түмэн ядуу ,нийгмийн эмзэг хэсэг ихтэй байгаа учраас сонгууль д хэдэн төгрөг.сайхан амлалт ярьсан нөхдийн амрах газар болсон. Диваажин гэж зүүдлэж байгаа нөхөд нөгөө тал байгааг мартчих юм.Оюунбаатар Ганхуяг Гомбожав гээд Монгол төрийн төлөө бүтээсэн зүйлтэй эрхэмүүд . АРД ТҮМЭН бидний санал хүсэл тусгаарай Тэнгэрээс Чимэд агсан харж л байгаа

  7. Зочин

    Ёстой үнэн дээ

  8. Баясгалан

    Гомбажав даргыг дэмжиж байна. Тулхтай хүн шүү.

  9. 555

    МАНАНГ УСТГАХ,ШУДАРГА ЁС ТОГТООХОД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ЭНЭ УИХ-Н 40 ГИШҮҮНД ҮХ ӨӨРЧЛӨХ БҮРЭН ЭРХ НЬ БНА...ТЭД ЭХЛҮҮЛСЭН ХУВЬСГАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЁСТОЙ..ТЭД ГАРЫГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ ӨВЛИЙН ХАХИР ХҮЙТЭНД 2УДАА 100000-Д МЯНГАН ХҮН ЖАГССАН...ЭНЭ БОЛ ТЭДЭНД ҮХ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖСЭН АРД ОЛНЫ ИТГЭЛ ЮМ....МАНАН БОЛОН ГАДААД УЛСЫН ГАР ХӨЛ БОЛОГСОД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ҮХ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БНА..ЖИНГИЙН ЦУВАА ЯВНА...ЖИНГЭР ГИЧИЙНҮҮД ХУЦНА..ГЭСЭН ЭРТНИЙ ҮГЭЭ БИТГИЙ МАРТ ....

    1. Мөнхөө

      Үнэндээ та бүхэнд үндсэн хууль ярих ёс суртхууны ямар ямар чадамжгүй, нэр хүнд чинь шавар шавхай МАФИ энэ тэртэй холбогдоцсон амьтад шүү дээ ийм ухамсар ёс суртхуунгүй хүмүүст хэлэх үг ч алга

  10. Zochin

    Bolohgui baigaa ymiig uurchluhud ynd ni suid bolood baidag ym. Hench hariutslaga huleedeggui huuli bataljihaad teriigee hamgaalaad baih ym.

  11. Зочин

    энэ өвгөн маниусаас л дээр юм даа, ирээдүйгээ монголдоо харж бгаа жирийн монгол залуу бдггүйм үү энэ оронд

  12. АРД

    ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨНД УИХ-ЫН ДАВХАР ДЭЭЛИЙГ БҮРМӨСӨН ТАЙЛЖ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЗГ-ЫН ГИШҮҮТЭЙ ХОЛЬЖ БӨӨН БУДЛИАН ҮҮСГЭДЭГЭЭ БҮР МӨСӨН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН МӨНГӨТӨЙ ЯМАР Ч ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БОЛТОЛ НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ЮУН 4-5 ЗГ-ЫН ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХ ВЭ БҮР МӨСӨН ДАВХАР ДЭЭЛИЙГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМЭН ЭНЭ АСУУДЛЫГ ДЭМЖЭЭРЭЙ. УИХ, ЗГ ГЭЖ 2 ТУСДАА БАЙГУУЛЛАГА ГИШҮҮД НЬ ӨӨР ӨӨРСДИЙН ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ Л АЖЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭГҮЙ ХОЛИЛДСОНООС МОНГОЛЫН ТӨР НЬ МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ЛУЙВАРЧИДААР ДҮҮРЭЭД БАЙНА. 0 | 0   Хариулах

  13. АРД

    ИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХГҮЙ ДАВХАР ДЭЭЛИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭД ДАРАА НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ГЭДГЭЭР ХАЛХАВЧ ХИЙН ГЭМТ ХЭРГЭЭ ЗУВЧУУЛДАГЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БЭЛЭЭХЭН ЖДҮ-ИЙН САНГ ЯАЖ ЛУЙВАРДАЖ ЛУЙВАРЧИДАА УИХ-ЫН ГИШҮҮД НАМААРАА ЯАЖ ХАМГААЛЖ БОЛДГЫГ АРД ТҮМЭН ХАРСЭН ТИЙМ УЧРААС УИХ-ЫН ГИШҮҮН ЗГ-ЫН ГИШҮҮНИЙГ БҮР МӨСӨН САЛГАЖ ТУС ТУС Д НЬ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ТОГТОЛЦООТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

  14. Зочин

    Энэ их хурал үндсэн хуульд өөрчлөлт оруулж яасан ч болохгүй Авилгачид гэмт хэрэгтнүүд манан мафийн гишүүд ихэнх нь байгаа учир

  15. нямка

    Их хуралд ганц суудал авчихаад ярьвал яаасан юм

Сэтгэгдэл үлдээх