Манхэттэн: Тэнгэр баганадсан өндөр барилгын дээвэр дээр нисдэг тэрэг осолджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд 2763

Манхэттэн: Тэнгэр баганадсан өндөр барилгын дээвэр дээр нисдэг тэрэг осолджээ

 

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэг дэх Мидтаун албан газрын тэнгэр баганадсан өндөр барилгын дээвэр дээр нисдэг тэрэг осолдсон байна. Ослын улмаас барилгад чичирхийлэлт мэдрэгдэн дээврийн хэсэг шатжээ.

Алдарт Times Square-тай ойрхон байдаг барилгын ажилчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлж амжсан ч нисдэг тэрэгний нисгэгч ослын үеэр амиа алдсан байна. Амиа алдсан нисгэгчийг Тим МакКормак гэгч болохыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.

Цаг агаар бороотой манантай байсан тул үзэгдэх орчин хязгаарлагдмал байжээ. Нисдэг тэрэг хүчээр ослын буулт хийхээс өөр аргагүй байдалд орсон гэж шинжээчид урьдчилсан байдлаар таамаглажээ.

 

 

Нисдэг тэрэг барилгын дээвэр дээр осолдох үед аваарын дохиолол дуугарч Нью-Йоркчууд цочирдсон тухай мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп харамсалтай үйл явдал болсонд эмгэнэл илэрхийлжээ. Дээвэр дээр нисэх онгоц нисдэг тэрэгт зориулсан зогсоол байхгүй ажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх