Си Зиньпиний хамгийн сайн найз Владимир Путин

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 2169

Си Зиньпиний хамгийн сайн найз Владимир Путин

 

Хятадын дарга Си Зиньпин ОХУ-ын нийслэл Москва хотод гурав хоногийн хугацаатай албан айлчлал хийж байна. Айлчлалынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг хамгийн сайн анд гэжээ.

Си Зиньпиний айлчлал Орос-Хятад хоёр орны харилцаа холбоог сайжруулах, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Олон улсын мэдээллийн эх сурвалжууд Оросын Ерөнхийлөгч Путин Украйны хямралаас үүдэн өрнөдийн орнуудтай харилцаа холбоо муудаж ойрын жилүүдэд дорнод зүгт анхаарал хандуулах болсон хэмээн бичиж байна.

Хятадын дарга Си Зиньпин Москвад айлчлахдаа хотын амьтны хүрээлэнд зориулж хоёр ширхэг хулсны баавгай бэлэглэсэн байна.

Тэрээр лхагва гарагт Москвад ирж хэвлэлийн бага хурлын үеэр Оросын Ерөнхийлөгчтэй хувь хүнийхээ хувьд анд нөхдийн гүн холбоо харилцаатай гэдгээ мэдэгдэв. “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид бараг 30 удаа уулзсан. Орос бол миний хамгийн олон удаа зочилсон орон. Ерөнхийлөгч Путин бол миний хамгийн сайн найз, бас хамтрагч юм” хэмээн ярьсан байна.

 

 

Оросын Ерөнхийлөгч Путины хэлснээр хоёр улсын харилцаа дэлхийн хэмжээний түншлэл, стратегийн хамтын ажиллагаанд урьд өмнө байгаагаагүй амжилтад хүрсэн гэв.

Хятад, Орос нөхөрлөх болсны учир

Өрнөдийн орнууд, тэр дундаа Европын Холбоо, АНУ-аас хөндийрснөөр Москва, Бээжингийн холбоотны харилцаа улам бүр гүнзгийрсэн. ОХУ Украйны Крымыг эргүүлэн нэгтгэснээс хойш Европын Холбооны орнуудтай таагүй харилцах болсон юм. Мөн Сирийн хямралд Башар Аль Ассадыг дэмжсэн нь хатуухан шүүмжлэл дагуулсан билээ.

 

 

Хятадын хувьд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп даяаршлын эрин үед үндэсний эдийн засгийн сонирхлоо хадгалж хамгаалах үүднээс Бээжинтэй маргаж худалдааны дайн гэх зөрчил газар авсан. Бээжин, Вашингтон худалдааны зөрчлөөс үүдэн импортын бараа бүтээгдэхүүнд харилцан өндөр татвар ноогдуулж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Эдийн засаг төдийгүй улс төр, цэрэг арми батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа өргөжсөн юм. Кремлийн ордны мэдэгдсэнээр 2018 онд Орос, Хятадын худалдаа 25 хувиар өсч түүхэн дээд амжилт тогтоожээ.

Huawei компанийн 5G сүлжээ ОХУ-д нэвтэрнэ

Си Зиньпин энэ удаагийнхаа айлчлалаар эдийн засаг, цэрэг армийн салбарын хамтын ажиллагааг ирээдүйд улам бүр сайжруулах зорилготой. Эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны дотор

Хамтын ажиллагааны хүрээнд АНУ тэргүүтэй барууны орнуудын татгалзаад буй Huawei компанийн 5G утасгүй интернэтийн сүлжээг ОХУ-д нэвтрүүлнэ. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс уг сүлжээнээс Европ, Австрали, Япон улсууд татгалзаж эхэлсэн.

Си Зиньпин өнөөдөр Санкт-Петрбургийн эдийн засгийн чуулганд оролцоно.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

1 Сэтгэгдэл

  1. зочин

    2 ИХ ХӨРШ МААНЬ ЭВ НАЙРАМДАЛТАЙ БОЛ МАНАЙД Л ӨЛЗИЙТЭЙ БАЙХ

Сэтгэгдэл үлдээх