100,000 иргэн лаа барьж Тяньаньмины талбайд амиа алдсан жагсагчдыг хүндэтгэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Дэлхий дахинд 1627

100,000 иргэн лаа барьж Тяньаньмины талбайд амиа алдсан жагсагчдыг хүндэтгэв

 

Хятадын нийслэл Бээжин хотын төв талбайд 30 жилийн өмнө болсон жагсаалыг Хонконг, Тайвань, Макаод эргэн дурсав. Өчигдөр Тяньаньмины талбайн орчимд аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалж нам гүмхэн байсан хэдий ч Хятадын тусгай бүсүүдэд олон зуун мянган иргэн лаа барьж амиа алдсан гэм зэмгүй оюутнуудын дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.

Хонконгийн олон нийтийн эзэмшлийн Викториа цэцэрлэгт хүрээлэнд 100,000 иргэн цуглаж эрх чөлөө, ардчиллын төлөө амиа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэж лаа барив. Харин цагдаагийн газраас 40,000 хүн жагсаалд оролцсон гэжээ.

 

 

Хятадын Засгийн газар 1989 оны зургадугаар сарын 3-4-ний шөнө жагсагчдыг хүчээр дарж номхотгосон тухай аль болох үр хойчдоо мартагнуулахыг хүсч байна гэж олон улсын эх сурвалжууд мэдээлэв.  Тайвань болон Макаод мөн иргэд нэгдэж лаа барин жагссан тухай BBC мэдээлжээ.

 

 

Хонконгийн лаатай жагсаалд оролцогсод хар өнгийн хувцас өмсөн гашуудлаа илэрхийлсэн бол зарим нь уйлж, зарим хэсэг нь “ард түмэн мартахгүй” хэмээн уриалж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх