ВИДЕО: Өмхийрч муудсан махыг хаана нийлүүлэх гэж байсныг тогтоохоор ажиллаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Халуун сэдэв, Гэмт хэрэг 2454

ВИДЕО: Өмхийрч муудсан махыг хаана нийлүүлэх гэж байсныг тогтоохоор ажиллаж байна

 

Үхсэн малын мах бэлтгэж байж болзошгүй гэдэг дуудлага мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, НМХГ-ын Улсын байцаагчдын хамтарсан баг өчигдөр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт захын хажууд байрлах “Эко хүнс” компанийн агуулахыг шалгажээ.

Шалгалтын үеэр Харин уг махыг цуглуулж бэлтгэсэн аж ахуйн нэгж нь гадаад руу мах гаргах, экспортлох тусгай зөвшөөрөлгүй байсан тул Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж рүү нийлүүлэхээр завдсан хэмээн үзэж, цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Хэргийн газрын эхний үзлэг шалгалтаар илэрсэн харлаж, өмхийр муудсан, үхсэн малынх байж болзошгүй махыг шулах ажлыг Монгол Улсын иргэд хийж байжээ. Харин их хэмжээний мах хийсэн том савтай хар хүрэн өнгөтэй шингэн зүйл нь химийн бодис бус ус байсан гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдлээ.

Их хэмжээний өмхийрч муудсан мах илэрсэн агуулах нь “Эко хүнс” компанийн нэр дээр бүртгэлтэй мах шулах цех байсан боловч их засвар хийхээр барилгын зарим хэсгийг нураасан байжээ.

НМХГ-аас уг агуулахыг лацдаж өнөөдөр муудсан махнаас холбогдох дээжийг авч шинжлүүлэхээр Мал эмнэлгийн улсын төв лабораторид шилжүүлж, уг махыг хаана нийлүүлэх гэж байсныг илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

2 Сэтгэгдэл

  1. зочин

    мэргэжлийн хяналтынхан хянаж шалгахгүй юу хийж байсийн бэ, мэргэжлийн хяналт биш мэргэжлийн авлигачдын газар болоод удлаа. 1000 гаруй байцаагч нэртэй оронцогууд төлөвлөгөөт шалгалт гээд л дэмий сууцгааж байдаг арай тодрох гэсэн нэг нь энд тэнд хичээл заасаннэртэй хэдэн төгрөг аваад л байж байдаг, худлаа бичиг тайлан гаргасан ямар үр өгөөжгүй байгууллага байна. эндхийн ажлыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй намын түр зуурын нохдын орогнол, мөнгөний эх үүсвэр болж байгааг зогсоох хэрэгтэй. Раднаасад гэж гахай 20 авилгачаараа мөнгө саалгачаад хуулийг өөрчлөн нөгөөдүүлээ ялаас мултлаад бүр давраад хариуцлага тооцох гэхээр тойрог ярьж томордог, тэрнээс нам нь айж хариуцлагыг хүчингүй болгодог. Ийм л гаж тогтолцоо энэ байгууллагад байна. Одоогийн дарга Цагаанхүү гэж бас түрийвчээ түнтийлгэсэн этгээд юу ч хийхгүй, нууц амрагаа тордоод л авилгыг цэцэглүүлээд л , энэ байгууулага түмний төлөө хяналт энэтэр гэж худал уриа дэвшүүлж шоудахаа болиод хүнд тустай ажилламаар эсвэл татан буулга

    1. Хэрэглэгч

      Яг үнэн

Сэтгэгдэл үлдээх