“Тэнгэр плаза” төвийн нөөцийн махны лангуу өдөр бүр 10-15 тонн мах зарж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Танд хэрэгтэй, Эдийн засаг 2213

“Тэнгэр плаза” төвийн нөөцийн махны лангуу өдөр бүр 10-15 тонн мах зарж байна

 

Нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан “Баатарууд тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг өнгөрсөн намар бэлтгэжээ. Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн 135 дэлгүүр, худалдааны цэгээр дамжуулан зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр худалдаалж байгаа аж.

Дэлгүүр болон хүнсний томоохон захуудад махны үнэ хэтэрхий өндөр үнэтэй байгаа тул иргэд нөөцийн мах худалдан авах сонирхолтой байгаа аж.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” төвийн нөөцийн махны лангуу л гэхэд  2-3 кг-аар ангилан савласан махыг өдөрт 10-15 тонныг зардаг юм байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх