Жүдо бөхийн "Хөх Хотын гран при 2019" тэмцээнд манай 25 жүдоч өрсөлдөнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 04сар 2024
Жүдо 3259

Жүдо бөхийн "Хөх Хотын гран при 2019" тэмцээнд манай 25 жүдоч өрсөлдөнө

 

Уг тэмцээнд одоогийн байдлаар 44 орны 345 жүдоч барилдах урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Энэ жилийн хувьд Токио-2020 олимпын их наадмын өмнөх жил тул жүдо бөхийн цуврал тэмцээнүүдэд оролцогчдын тоо харьцангуй их болж тэмцээн бүрийн өрсөлдөөн тун ширүүн өрнөж байгаа юм. Манай улсын хувьд Хөх хотын гран при тэмцээнд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй 12 нийт 25 бөх барилдах урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Харин тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-аас эрэгтэй 28, эмэгтэй 28, нийт 56 бөх барилдах мэдүүлгээ өгөөд байгаа бол Японы баг 28, БНСУ 24 бөх оролцуулах мэдүүлгээ өгөөд байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх