LIVE: "Хаврын баяр-2019" улсын XXVIII дахь бүжгийн наадам эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 2365

LIVE: "Хаврын баяр-2019" улсын XXVIII дахь бүжгийн наадам эхэллээ

 

Монголын залуучуудын холбооноос санаачлан 1984 оноос эхлэн жил бүрийн хавар хүүхэд, өсвөр үе, оюутан, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын чөлөөт цагийг зөв соёлтой өнгөрүүлэх,бие бялдар, эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжмийн боловсрол олгож, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болгох зорилгоор  “Хаврын баяр” бүжгийн наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй.

Сүүлийн    8 жил зохиогдоогүй тасарсан байсан энэхүү наадмыг энэ онд цэнгээнт бүжиг, үндэсний бүжиг, нийтийн бүжиг, зохиомжит бүжиг гэсэн  төрлүүдээр  өнөөдөр  “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулж байна.

“Хаврын баяр-2019” наадмын ерөнхий зохион байгуулагч  “Монголын Залуучуудын Холбоо” , хамтрагч байгууллага“ Монголын Бүжгийн Зөвлөл”, “Натурданс продакшн”, Дэмжигч байгууллага ЗГХА Соёл Урлагийн газар, ЗГХА Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монгол бөхийн өргөө, Монголын сурагчдын холбоо хамтран ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх