Өнөөдрийн трэнд LIVE: Г.Батхүү агсан шатнаас бус гонхноос унаж нас барсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
TREND LIVE 6462

Өнөөдрийн трэнд LIVE: Г.Батхүү агсан шатнаас бус гонхноос унаж нас барсан

 

Өнөөдөр цахим орчинд ТРЭНД болсон LIVE бол яах аргагүй Ардчилсан намын дэд дарга Г.Батхүүгийн төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэрэгт шинэ сэжүүр гаргаж өгсөн мэдээлэл байлаа

2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд Г.Батхүү агсныг төрийн ордны баруун жигүүрийн хоёр давхрын шатнаас унаж нас барсан байдалтайгаар олдсон гэх мэдээлэл тархсан.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийж, Г.Батхүү агсныг шатнаас унаж бус Засгийн газрын хуралдаан болдог танхимын дэргэдэх гонхноос унаж нас барсан болохыг хэлсэн юм. 

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай онцгой объект байдаг. Талийгаач маань хоёр давхрын гонхноос өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүйгээр нас барлаа" гэсэн.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин "Төрийн ордны хоёр гурван хэсэг л камертай бусад хэсэгт камер байдаггүй юм байна. Тухайн хэрэг гарсан газарт ямар ч хяналтын камер байгаагүй. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор ямар ч мэдээлэл хийгээгүй байхад "зүрх нь хаагдсан байна" гэх мэтээр худал мэдээллийг тарааж байгаад харамсаж байна. Үйл явдал Засгийн газрын хуралдаан болдог танхимын үүдний шатны гонхонд болсон байсан. Өндрөөс унасан учраас маш их гэмтэл авч нас барсан. Задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдалтайгаар гарч байх шиг байна" гэсэн юм.

 

2 Сэтгэгдэл

  1. зочин

    Эд нарын ярих ч яахав, гэмтэлиыг гк их болгож МАН-хан алчихлаа л гэх гээд байгаа хүмүүс.Энэ гонх гээд байгаа юм нь намхан л юм шиг харагдах юм. Уналах гэхэд тийм амархан үхээд хэвтэхээр үү? Нэш давхрын цонхоор хүн унаад үхэж гэж дуулдаагүй л юм байна.

  2. Xochin

    Zadlan shinjilgeenii dun uridchilsan baidlaar garna gej yu geed songuuliin dung zarlaj baigaa yum shig bicheed demiireed baigaa yum Shoudahaa bolioch.Hun tulheed unagchihsan geh geed baigaa yum uu.Gonh gedeg ni namhan l haragdaj baina shuu dee.

Сэтгэгдэл үлдээх