ВИДЕО: Мик Жэггер хүнд хагалгааны дараа эргэн ирлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг, Хөгжим 1811

ВИДЕО: Мик Жэггер хүнд хагалгааны дараа эргэн ирлээ

 

“Maroon 5” хамтлагийн “Moves Like Jagger” дуу та бидний чихэнд хэдий нь танил болсон билээ. Энэ дуунд гардаг Мик Жэггер зүрх судасны хүнд хагалгааны дараа бие нь тэнхэрчээ. 75 настай Жэггер өнгөрсөн сард зүрхний хавхлаг солиулах мэс засалд орсон юм.

Жэггерийг шүтэн бишрэгчид бичлэгийг үзээд “Браво! Хаан эргээд иржээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Түүний охин Жеоржиа Мэй Жэггер “Урагшаа ааваа!” хэмээн урам өгчээ. Rolling Stones хамтлаг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Умард Америкт аялан тоглолтоо хийх ёстой байсан ч Жэггерийн эрүүл мэнд муудсанаас болж хойшлуулсан юм. Нөхцөл байдлаас шалтгаалж аялан тоглолтын товыг дахин зарлахаа шүтэн бишрэгчдэдээ мэдэгджээ. Жэггер үзэгч сонсогчдоос хүлцэл өчиж “тайзан дээр эргэн гарахын тулд бүх чадлаараа хичээх болно” гэсэн юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх