LIVE: Таванбогд групп "Job expo-2019" үзэсгэлэн дээр 300 нээлттэй ажлын байр зарлана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Боловсрол, Танд хэрэгтэй 2296

LIVE: Таванбогд групп "Job expo-2019" үзэсгэлэн дээр 300 нээлттэй ажлын байр зарлана

 

 

“JOB EXPO-2019” ажлын байрны олон улсын үзэсгэлэн яармаг маргаашнаас буюу энэ сарын 17-18-нд болох гэж буйтай холбогдуулан тус үзэсгэлэн яармагт оролцож, ажлын байраа танилцуулах гэж буй томоохон ажил олгогчдоос мэдээлэл хүргэж байна

 Тус үзэсгэлэн яармагт Монголын ТОП-100 компанийн шилдэг 30 гаруй байгууллагын 1200 шахам ажлын байр нээлттэй зарлагдаж буй.  “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт "Таван богд" групп оролцож группийн хэмжээнд авах гэж буй ажлын байруудаа танилцуулах гэж байгаа ажээ. 

"Таван богд" группийн Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын менежер Г.Ариунзаяа

 

"Манай групп 16 компани, хөрөнгө оруулалтын гурван компанитайгаа нийлээд 19 компани 12 000 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд 2170 ажлын байрны дүүргэлт хийсэн. Харин 2019 онд 1000 шахам ажлын байрандаа ажилтан авахаар зорьж байна. "Job expo-2019" үзэсгэлэн яармагаас бид 303 ажлын байрандаа ажилтан авах зорилготой оролцож байна. Ажил олгогч-ажлын байр хайгчдыг нэг дор уулзуулж байгаа тул энэ удаагийн "Job expo-2019" үзэсгэлэн яармагт бид сонгон оролцож байна" гэлээ.

"Таван богд" группийн менежер Б.Цэнджав

 

"Манай групп 12 000 ажилтантай хирнээ яагаад нэмж 300, 400-аар нь ажлын байрандаа ажилтан авах гээд байна вэ гэвэл шалтгаан нь манай группийн бизнесийн цар хүрээ өсөж буйтай холбоотой. Жишээ нь 2017 онд "Гоёо" компани, "Little sheep" сүлжээ ресторан ажиллаж эхэлсэн. 2018 онд л гэхэд "Галлерей Улаанбаатар" ашиглалтад орсонтой холбогдуулж маш олон ажлын байрандаа ажилтан сонгон шалгаруулж авсан. 500 орчим ажлын байр нэмэгдсэн гэх мэт. "Таван богд" группийн бизнесийн цар хүрээ өргөжин тэлэхийн хирээр бидэнд залуу эрч хүчтэй залуусыг ажлын байрандаа ажиллуулах хэрэгцээ шаардлага гарч ирсээр байна" гэлээ

"Job expo-2019" үзэсгэлэн яармагт Монголын ТОП-100 компанийн шилдэг 30 гаруй байгууллага буюу үүрэн телефоний операторууд, банк санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниудаас зарлаж буй 1200 шахам ажлын байр таныг хүлээж байна 

"Таван богд" группт та ажилд орсоноор 19 компанийн 12 000 ажилтантай хамт сурч хөгжих боломжтой. Мөн албан тушаал дэвших, өөр ажлын байр луу шилжих, мэргэжлийнхээ дагуу сурч хөгжих гэх мэт каррерээ өсгөх асар олон боломжууд давхар нээгдэнэ. 2019 оны сургалт хөгжлийн төлөвлөгөөний дагуу 30 орчим дотоот сургагч багш нараар "Үндсэн ур чадвар", "Мэргэжлийн ур чадвар", "Залгамж халаа бэлдэх" гэсэн гурван хөтөлбөрт давхар хамрагдана. Цалин урамшуулал өрсөлдөхүйц хэмжээнд өндөр аж. 

Тухайн ажлын байрнаас онцлогоос шалтгаалж ажлын байрны шаардлагаа тавина. Мэргэжлийн боловсон хүчнээс эхлээд мэргэжилгүй хэн нэгэнд ч боломж байгаа тул та ажлын байр хайж л байгаа бол заавал энэхүү үзэсгэлэн яармагт оролцоорой гэж урьж байна. 

"Таван богд" групп гүйцэтгэх түвшнээс-удирдах түвшний бүх төрлийн 303 ажлын байрандаа таныг хүлээж байна

“JOB EXPO-2019” ажлын байрны олон улсын үзэсгэлэн яармаг энэ сарын буюу 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Блью скай тауэрийн 3-р давхарт болно.

 

 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх