“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг өөрчилнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Эдийн засаг 1805

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг өөрчилнө

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг Олон Улсын биржээр арилжих гэж буйтай холбоотойгоор тус компанийн ТУЗ болон удирдлагын багийг бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөнө гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.

Ингэх болсон шалтгаанаа тэрбээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд олон улсын шаардлагад стандартад нийцэхгүй байгаа. Гаднаас ирсэн бичиг тайлбарыг орчуулж чадахгүй, тэдэнтэй хэлэлцээнд орохдоо өөрсдийнхөө байр суурийг тайлбарлаж чадахгүй байгаа. Тэдэнтэй энэ тэнцүү харилцаж байж бид компанийнхаа үнэ цэнийг өндөрт өргөнө” тайлбарласан юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувиар Олон Улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлыг мэдлэгтэй, чадвартай шилдэг залуусын багаар бүрдүүлэхгүй бол одоогийн залуучууд чадахгүй. Хоёр жилийн дараа болох дэлхийн эдийн засгийн хямралаас урьтаж бид Эрдэнэс-Тавантолгойн ордын төмөр зам, боловсруулах үйлдвэр, авто зам, цахилгаан станц зэрэг ажлуудыг хийж чадвал тус орд Монголчуудад үр өгөөжөө өгнө гэдгийг Д.Сумъяабазар сайд онцолж байлаа.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх