ШУУД: А.Батбаяр: Монгол Улсад газар өмчлөгч эзэмшигчдийн бүх мэдээлэл ил тод болно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1751

ШУУД: А.Батбаяр: Монгол Улсад газар өмчлөгч эзэмшигчдийн бүх мэдээлэл ил тод болно


Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас Монгол Улсад газар өмчлөгч, эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгаа асуудлаар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийлээ.
Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дэд дарга А.Батбаяр “Энэ жилийг иргэн төвтэй ухаалаг болгох жил болгон зарласны дагуу газрын харилцааны мэдээллийг ил тод болгож байна. Манай байгууллага 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 330 сум суурин газарт өөрсдийн ажилтантай.


2018 онд улсын хэмжээнд нийт 1091873 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч 6.9 сая га газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 55,767-оор өссөн үзүүлэлт боллоо. Монгол Улсын иргэд газар өмчлүүлэх хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрч байхад нийт хүн амын ердөө 19.4 нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлсэн байна.


Монгол Улсын иргэнд нэг удаа газар өмчлүүлэх хууль 2028 оныг хүртэл үргэлжилнэ. Манай байгууллага иргэдэд ил тод үйл ажиллагаа явуулах ажлын хүрээнд цахимаар дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг хэрэгжүүллээ.
Газрын трассыг тогтоох, иргэдэд давхардуулан газар олгохгүй байх, нийгмийн байгууламж, зам тавихаар төлөвлөсөн газарт газар олгохгүй байх ажлыг аймаг, нийслэлийн иргэдийн хуралтай хамтран хийж байна. Мөн газар өмчлөгч, эзэмшигчийн бүх мэдээллийг улсын бүртгэлд бүртгэдэг болсон.

Мөн " Иргэд дан системийг ашиглан өөрийнхөө газар эзэмшил өмчлөлтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой боллоо. Мөн газартай холбоотой гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт хаана ямар шатанд явааг мэдэх боломжтой болсон. Дан системийг ашиглан улсын хэмжээнд өмчлөл, эзэмшил, ашиглалтаар бүртгэгдсэн бүх газрын мэдээллийг авах боломж бүрдсэн” гэдгийг хэллээ. Дан систем руу нэвтрэхийн тулд www.gazar.gov.mn хаягаар орох юм байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх