Ц.Элбэгдорж 2007 онд Батаа, Оюунаа нарын гэрт нуугдаж байсан уу?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Гэмт хэрэг, Халуун сэдэв 19082

Ц.Элбэгдорж 2007 онд Батаа, Оюунаа нарын гэрт нуугдаж байсан уу?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний албаа хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр /"Америкийн өнгө" нэвтрүүлгийн хөтлөгч/ өөрийн цахим хуудастаа нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг өчигдөр хийсэн

Түүний мэдэгдлийн гол агуулга нь 1998 оны аравдугаар сарын 02-ны орой машинтайгаа явж байхдаа хоёр хүнийг зам дээрээс авч 3-р хорооллын эцэст хүргэж өгсөн нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээд байсан байж магадгүй гэх агуулгатай байсан.

Үүнээс гадна Ё.Батбаяр Ц.Элбэгдоржийн тун ойрын хүн байсан төдийгүй Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой гэхээр хэд хэдэн өнцөг гаргажээ.

Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж 2007 онд Өвөрхангайд явж байхдаа авто осолд орсон нь нууц зохион байгуулалттай "аллага" байсан гэх сэжүүр.

Ё.Батбаяр "...2007 оны долоодугаар сарын 11-нд Ардчилсан намын дарга, тухайн үед Ерөнхий сайдын албанаас буугаад удаагүй байсан Ц.Элбэгдорж УБЗ 00-24 гэсэн улсын дугаартай машинтай явж байгаад Өвөрхангай аймагт авто осол гаргасан байдаг. Энэ ослын үеэр олон жил түүний жолоочоор ажиллаж байсан Баярсайхан амь үрэгдсэн... Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг гурав хоногийн өмнө буулгасан байсан. Байнга хамт явдаг байсан төрийн хамгаалалт нь буунгуут ийм осол болсонд би их гайхдаг. Ослын дараагаар Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан гэдэг. Мөн түүнийг АНУ руу, БНСУ руу явсан гэдэг ч хэн ч мэддэггүй... Харин энэ үед Ц.Элбэгдорж ямар ч гэмтэл аваагүй бөгөөд АНУ-д нууцаар бүгэж байсан байх магадлалтай... Харин түүний жолооч, тухайн ослоор талийгаач болсон Баярсайхан нь НАХЯ-нд олон жил ажиллаж байгаад 1990 онд төрийн тусгай хамгаалалтын газар шилжиж, Ц.Элбэгдоржийн жолоочоор олон жил ажилласан. Ослын дараа Ц.Элбэгдорж түүний охиныг нэр дээрээ өргөн авч, АНУ руу сургуульд явуулсан. Өөрөөр хэлбэл С.Зоригийн аллага гэх мэт Ц.Элбэгдоржийн олон нууцыг мэддэг тул түүнийг "үгүй хийсэн байж магадгүй..." гэсэн эргэлзээ надад байдаг..." гэжээ.

Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж 2007 онд болсон автоослын дараагаар эмчилгээнд яваагүй харин АНУ-д очиж Батаа, Оюунаа нарын гэрт бүгсэн гэх сэжүүр.

Ё.Батбаяр "...Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт болсон ослын дараагаар гэнэт алга болсон. Түүнийг гадаадад эмчлүүлж байгаа гэх боловч миний таамагласнаар АНУ-д очиж Батсайхан, Оюунсүрэн гэх гэр бүлийн хоёр хүнийд очиж бүгсэн байдаг. "Энэ хэргийг намжтал танайд байя. Та хоёр харин миний тухай гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл бичиж намайг сайн хүн гэх мэтээр магт" гэсэн байдаг юм билээ..." гэжээ.

Тэрбээр Батсайхан, Оюунсүрэн гэх хоёр хүний нэрийг гурван ч удаа давтан хэлж байгаа, С.Зоригийн хэргийн сэжигтэн эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг Батаа, Оюунаа гэж нэрээрээ дуудалцаж байсан зэргийг харьцуулж бодвол Ё.Батбаяр энэ өнцгийг сануулах гэсэн хэрэг болов уу. 

Гуравдугаарт, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хоёр алуурчин одоогийн Содномдаржаа, Чимгээ нар биш гэх таамаг.

Ё.Батбаяр "...1998 оны аравдугаар сарын 2-ны орой хамт ажиллаж байсан хоёр хүнтэй уулзчихаад машинтайгаа гарч яваад замд гар өргөсөн хоёр хүнийг авсан. Манай гэр төмөр замд байсан учраас Төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр хүн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан. Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан. 

Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвшруулсан байдалтай явцгаасан... 

Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл, эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан.

Тэр хүмүүс анхны газраа буух байсан уу, намайг төөрүүлэх гэж цааш авч явсан уу гэдгийг би сайн мэдэхгүй. Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй. Хүн бүрийн ярьж байснаар бол "Улс төрийн захиалгат аллага" гэж байсан. Би маш их айдастай байсан. Мэдэж байгаа зүйлээ шууд ярьчих юм бол надад аюултай байж магадгүй гээд би дуугай байсан..." гэжээ.

Үүний дараа тэрбээр маш олон баримт ярьсан ч шууд "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хоёр алуурчин одоогийн Содномдаржаа, Чимгээ нар биш" гэж хэлээгүй ч "энэ хэрэг анхнаасаа зохион байгуулалттай байсан", "Ц.Элбэгдорж энэ хэргийг зохион байгуулсан байж магадгүй" гэсэн санааг дахин дахин хэлж байгаагаас харвал Ё.Батбаяр хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийг тухайн үед өөрийнх нь машинд сууж явсан хүмүүс биш гэж хэлэх гэсэн бололтой. 

43 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хэргийн захиалагч,гүйцэтгэгч нар тодорхой болсон юм бишүү.

  2. Зочин

    энэ бол элбэгдоржийн хувьд жинхэнэ бөмбөг! аман дам яриа биш бие хүн эрсдлээ үүрээд шууд өөрөө гарч ирээд ярьж байгаа нь няцаашгүй үнэн. үнэнээс цаг ямагт зугтаж ирсэн элбэгдорж яах аргагүй үнэнтэй туллаа даа. одоо яана???

    1. иргэн

      Тэгж л таарлаа даа

    2. Зочин

      Чааваас даа та хоёр.

  3. Зочин

    энэ бол элбэгдоржийн хувьд жинхэнэ бөмбөг! аман дам яриа биш бие хүн эрсдлээ үүрээд шууд өөрөө гарч ирээд ярьж байгаа нь няцаашгүй үнэн. үнэнээс цаг ямагт зугтаж ирсэн элбэгдорж яах аргагүй үнэнтэй туллаа даа. одоо яана???

  4. Зочин

    Энэ хүн худал зохиож яриагүй л болов уу. Их л ноцтой юм байна. ЭнэМонголд маань итгэх, найдах зүйл үлдээгүй гэж үү.

  5. зочин

    Бүх зүйл улам л тодорхой болоод байгаа юм шиг байх юм даа. Энэ хэргийг мөрдөж байгаа ажлын хэсгийнхэн бодвол шалгаж байгаа биз дээ. Ард түмэн харсаар, шударга үнэнийг хүлээсээр байгаа шүү.

  6. Зочин

    хүмүүс худал хуурмагаас залхаж өөртөө эрсдэл гарган үнэнийн ярьж эхэлж байгаа нь сайн хэрэг

  7. Irgen

    Ene eldegdorj neere ih muuhai hun yma hulgaich hudalch hun alna arai l aimaar u iim huneer erenhiilugch hiilgeh gj hudlaa yrih daa ih suramgai ym shigee yana da uuurhiii

  8. Зочин

    ebe odoo medrel ni muudaj hereg huleej chadvargui bolno

  9. gblkghn

    Хөөрхаий энэ хүнийг хамгаалалтад аваасай эби очоод нухна шүү

    1. хурц

      Хурц ажлаа хийж байсан бол хил дамнаж очино доо. Ийм л аймшигтай нийгэмд бид амьдарч байжээ

  10. Худлаа

    Нэрд гарах гэсэн хуурмаг оролдлого. Төв ТВ-ээс мөнгө идсэн, бараа шахсан гэж хөөгдсөн гар

  11. mgl emegtei

    180.149.96.90- тэй санал нэг байна. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан хүн "Тэр орой нь би телевиз үзээгүй. Маргааш нь ч юу болсныг сонсоогүй." гэж ярьсан нь маш хуурамч санагдахгүй байна уу? Баасан гарагийн үдэш болсон уг хэргийг тэр дор нь ард түмэн мэдээгүй байсан нь үнэн. Харин Хагас сайны өглөө Радиогийн өргөн нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа программт нэвтрүүлгээ явуулахгүй гашуудлын хөгжим Реквием явуулсаар байсан нь их түгшүүртэй, аймшигтай, харуусалтай байсан юм шүү. Мартагдахгүй цаг хугацаа байдаг юм. Дуулианаар дөрөөлж тоглолт хийх, нэрд гарах нь ядарсан хүний л хэрэг.

    1. Улс төрийн аллага

      Улс төрийн аллага гэж сонссон гэж хэлж байна.энэ хүн.

  12. mgl emegtei

    Бичсэн сэтгэгдэл устгахаа боль. Үнэн үгийг хорьж чадахгүй.

  13. Irgen

    Hudlaa yarih hun ch bish de! Ene hergiin talaar medej bga gerchleh humuus ni baga geltgu ingeed yarichval amar do olon jil uls toriin toglolt hiilee ene ih hurliin gishuud odoo tedniig daraagiin songuulid hudlaa yarih erhgui bolgood ogoch

  14. Bulgan guai

    Hamtran amidrach bsan hun l notoi do ter l buhniig medej bga magadgui ahuin hereg ch yum bilu mergejliin humuus bsan bol tegj olon udaa hutgalhu? Bulgantai shuud l holbootoi do

  15. Кккк

    Ингэж нэрд гарна гэж байдаггүй юмаа. Харин өөрийгөө эрсдэлд оруулан ингэж мэдэгдэж байгаа нь үнэний тал байгааг харуулж байна

  16. Zochin

    Dahiad bitgii hvn helmegdeesee

  17. Зочин

    Амeрикт тэр Батсайхан, Оюунсүрэн нартаа намайг магтаж бич нтр гэж хэлж байсныг нь дэргэд нь байсан биш яаж мэдэж байгаа юм бол. Нөгөөдүүл нь хамсаатан нь юм бол Элбэгдорж тэгж хэлсэн гээд зарлаад явахгүй байлтай

  18. Дайчин

    Батсайхан. Оюунсүрэн нарыг Иргэний бүртгэлээс шүүхэд л гараад ирэх биш үү. .

  19. Irgen

    Hrn anh ug n bataa oyunaa gedeg humuusiig haigaad bsan biz de. Tegsen ene hereg uuruulsen 3 hun n shal oor nertein bn le shd

  20. Зочин

    ЭНЭ БАС НЭГ СОЛИОТ ГАРЧ ИРЛЭЭ.

  21. баярлалаа

    Тэр Өвөрхангайн осол он сар өдөртэйгөө байгаа, дараах нь Элбэгдорж хаачисныг гадагшаа яьсан бүгдийг МИАТ, аалиас олоод мэдэж болно шүүдээ. Эмчилгээ хийлгэсэн эмнэлэг энэ тэр гээд хуурамч онош гаргаж өгсөн эсэх гээд амархан л байна даа мөрдөхөд

  22. Зочин

    Ккк ийм амархан хэрэг байсан юм уу.За за болж дээ..Хурдан шалга за юу инээдтэй юмаа.

  23. ТЗ 3р байрны оршин суугч

    95-2000 оны үед Ё.Батбаяр ТЗд 2р хорооллын 2р байр 1р орцонд амьдардаг байсан ( мөнгөлөг өнгийн хонда аскот машинтай байсан байхаа)

  24. Зочин

    Uneheer uneniig yarij bna daa

  25. Зочин

    Elbegdorjtoi shuud hamaaraltai hereg

  26. Mongol hvn

    Mongolchuudiin uridchilan taamaglaj bsan Zahialagch Ch udur udruur tsag minutaar todrood l todrood l bna da Ugaasa mongolchuud bid medej bsooon Elbegdorj hujaa zahialgaar aluulchihlaa gdgiig

  27. Mongol hvn

    Mongolchuudiin uridchilan taamaglaj bsan Zahialagch Ch udur udruur tsag minutaar todrood l todrood l bna da Ugaasa mongolchuud bid medej bsooon Elbegdorj hujaa zahialgaar aluulchihlaa gdgiig

  28. Irgen

    Elbegdorj mongolchuudiin umnu mash muuhai nugel hiisen HVN SVG de HUDALCH HULGAICH LUIWARCHIN ALUURCHIN bvh muu muuhai bvhniig hiij yawsan Mongolchuud bvgd meddeg uzen yaddag Zahialagch ni Elbegdorj uur hench bish !!!!!!!!!!! N

  29. zochin

    jaakhan h uleechikh Shuukh gedeg baiguullaga gem buruutaig ni notolsnii daraa !!!!

  30. Bold

    Allaga bolson gazar n hamgin turuund ochson setguulch 5n jil bugsen gesen shu. Odoo barag lam boltson bnle

  31. Зочин

    Unench umu hudlaach umu iim medeelel oruulj bga uls uursdiin ireeduigee horduulj bn bidnii hoich ue yah bol malaas dor uhaan muutai ulsiig yana hunii ugeer ug hiidegee bolimoor um 2000 onii songuul.r ene 76 g 1.nch bitgii songooroi uchir hortoi urgamal undes n hogiin bdag shuu zasgiin gazar ireeduige harsan bodlogo ywuulj chadadgui chadamjgui ard tumen songoson huurch uzlee hulgai hj uzlee luiwar hj uzlee doromjilj uzlee alj uzlee huchendej uzlee odoo bolson bh ene bugd ene 2NAM.N ulsuud

  32. Дорж

    Хүн алчаад машины өмнүүр гүйж бараг хүчээр зогсоогоод одоо яанаа гэж хүн сонстол ярьж явах уу тэр хоёр алуурчин Кккк жоохон баримжаатай яривал яасан юм бэ

  33. Зочин

    худлаа шаагаад л . энэ хугацаанд ийм зүйл 1000 аар л яригдаэ шалгагдсан.

  34. FBI

    Багабаньд Америк явсан ч Бадарчин Батзориг-нд байнга очдог Элбэгдорж ч тэр бас л очдог тэр 98 оны 10/10 нд яаруу Америк гэр бүлээрэй гарсан Батзориг шалгаарай Отгонбилэг агсаны бие хамгаалагч

  35. Амараа

    Энэ сэтгүүлч гээд байгаа пизда чинь зартай луйварчин залилан хийгээд багтаж шингэх газаргүй болоод явсан ш дээ.

  36. Үнэн бололтой

    Эби маг их сандарч байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн Батбаяр шиг хүн худлаа ярих боломжгүй. Ингэж ярьснаар дэлхий даяараа түүнийг ажиглах болно

  37. иргэн

    энэ золиг чини нэг юм хэлээд л бх шиг мнглд чухамхүү үнэн мөнийг ялгаад гаргаад ирэх хуулич нтр юмнууд ни бх болтугай мөрөн мэтийн дурах бол цаашаа мөрөн гавияат батүүл баатар хурц нохой генерал болж хэрэгийн учиг тайлагдахгүй үргэлжилсээр.........

  38. Зочин

    уг нь элбэгдорж батүүл хоёр гэдгийг хүн бүр л мэдэж байна. яагаад энэ өчүүхэн хоёр өтийг барьж бяцлаад хаяж болдоггүй юм.

  39. zochin

    huzuugui hulgaich vvl 2iig tsaazal

Сэтгэгдэл үлдээх