ШУУД: Эрдэнэт үйлдвэрийг 400 сая 727 мянган ам.доллараар зарсан нууцыг дэлгэлээ

МУ CONTENT

Шинэ мэдээ

Видео мэдээ, Халуун сэдэв 34849

ШУУД: Эрдэнэт үйлдвэрийг 400 сая 727 мянган ам.доллараар зарсан нууцыг дэлгэлээ

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2016 оны 32 дугаар тэмдэглэл, "Эрдэнэт үйлдвэр" хувьцаат компани болон "Монголросцветмет" нэгдлийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ: Энэ тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах болсон нь хэд хэдэн учир шалтгаантай. 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хоёр улсын хэлэлцээр хийгдэж, 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэр хамгийн сүүлчийн байдлаар 62 жилийн нөөцтэй стратегийн чухал орд юм гэдэг ТЭЗҮ гарсан. Ашиггүй үйлдвэр биш гэдэг нь энэхүү ТЭЗҮ-ээс харагддаг.

2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр Засгийн газар хаалттай хуралджээ. 32 дугаар тэмдэглэлд дурдсанаар тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж "Монголын зэс корпораци"-д худалдах тухай" танилцуулгыг хийжээ.

Гэтэл тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дансанд байсан мөнгө энэ дүнгийн гуравны нэгд хүрэхээр байжээ

УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 337 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож Сангийн яам, Монгол банк, Хөгжлийн банкнаас авсан эх үүсвэрийг нягтлаад төрийн өмчид шилжүүлэн авах хэлцэл хийхийг үүрэг болгосон аж.

Засгийн газрын долдугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг суутган тооцож, төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах тухай" заажээ. Ялангуяа УИХ-ын тогтоол ҮХЦ-ийн дүгнэлтээр "үндсэн хуулийн зөрчилгүй" гэдэг нь тогтоогдсон юм.

Гэтэл "Монголын зэс корпораци" нэхэмжлэн шүүхийн маргаан гаргаж, захиргааны хэргийн шүүх дээр гурван шатанд Засгийн газар ялагдсан байна. 

Уг шүүх дээр Засгийн газар ялагдсан долоон шалтгааны нэг нь "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд биш" гэсэн дүгнэлт. Гэтэл "ХХБ, "Монголын зэс корпораци" хоёр хоорондоо хамаарал бүхий этгээд мөн бөгөөд санхүүгийн болоод удирдлагын хувьд хамааралтай" гэж О.Орхон захирал тухайн хурал дээр хэлж байсан нь нууцын тэмдэглэлд үлджээ. 

Энэхүү хурлын тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцын зэрэглэлд байлгасаар байсан аж

Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл нь санхүүжилтийн схем. 2016-04-16-ны өдөр 5 сая доллар, 2016-06-17-ны өдөр 182 сая доллар, 2016-06-30-ны өдөр 213 сая 250 мянган долларыг "Монголын зэс корпораци"-аас "Ростек" рүү  шилжүүлсэн. аж.

Яаж энэ мөнгө боссон бэ?

  • - ХХБ Сангийн яамнаас вексел бичиж авсан
  • - Монгол банкинд өрийн бичиг бичиж өгч мөнгө авсан
  • - Хөгжлийн банкнаас зээл авсан

Мөн аас харвал төрийн өмчийг төрийн мөнгөөр хувийн компанид худалдсан байх магадлалтай. 

Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд дурдсанаар уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг ХЗДХ-ийн сайдад даалгаж, АТГ болон ЦЕГ-т санхүүгийн эх үүсвэрийг шалгахыг даалгажээ. Өөрөөр хэлбэл өмчлөлийн маргааныг тодорхойлохын тулд

Энэ хэрэг захиргааны хэргийн шүүх дээр очиж, хоёр шүүгч ажилласан аж. Гэтэл тэдний нэг нь ХХБ-нд өмнө нь ажиллаж байсан хүн. Энэ бүхнээс харвал авилгын хэрэг гэж үзэх үндэслэл бий. Иймд уг хоёр шүүгчийг АТГ-д шилжүүлж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодруулна гэлээ. 

Л.Оюун-Эрдэнэ: 20 минутын дараа эхлэх ҮАБЗ-ийн хурал дээр энэ асуудлыг танилцуулна.  Хэрвээ энэ систем үнэн бол эрүүгийн хариуцлага. Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан мөнгө угаалтын гэмт хэрэг байж болзошгүй гэж Засгийн газар хардаж байна.

Мөн тэрээр, "УИХ-ын 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж ҮХЦ-ийн дүгнэлт гарсан учраас энэ асуудал дээр Монгол улсын төр засаг ямар байдлаар ажиллах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ёстой. Бүх материалыг бид татаж үзсэн. Байнгын хороодын дарга нар, ажлын хэсгийн гишүүд, төрийн гурван өндөрлөг, хууль хяналтын байгууллагууд" гэлээ.

Стандарт банктай холбоотой асуудал дээр" албаар яллагдах" нөхцөл үүссэн байж болзошгүй гэсэн материалууд олдсон аж

Стандарт банкны удирдлагууд  холбогдох материалаа арбитрын шүүх дээр гаргаж өгөөгүй аж. Энэ тохиолдолд зориудаар санхүүгийн схемд оролцсон хүмүүс гэж хардаж байна. Хуулийн байгууллага эцэслэн тогтоох биз. Гэхдээ анхаарал татаж буй нэг үндэслэл нь н.Дөлгөөн гэдэг хүний эзэмшдэг "Юнайтад энержи" гэх компани, Ганбатын Хүрэлбаатар, Ц.Пүрэвтүвшин нарын эзэмшлийн компаниуд буцаад Монголын зэс корпораци руу орчихсон байгаа юм. Эдгээр хүмүүс нь бүгд ХХБ-тай холбоотой. 

Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд шалгалтын явцад тодорхой болно. 71,3 сая, 51,3 сая долларууд Хөтлийн цемент, QFC гэдэг компани руу орсон нь баримтаар нотлогдсон. Монгол банкны өрийн бичгээс авсан QFC компаниас хоёр удаа 100 тэрбум төгрөг гарсан. Буцаад "Хэйди трейдинг" компани руу орсон. Энэ нь н.Хүрэлбаатарын компани. "Девилопмент" гэдэг компани нь Эрдэнийн Батхүүгийн компани гэх мэт. 

Ийм ноцтой хэрэг үүсчихээд байхад өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт аваагүй байна. Засгийн газар арга хэмжээ авна. Олон нийтэд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Сэтгүүлчдэд нууцын зэрэглэлээс гарсан материалыг эх хувиар нь өгнө. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ямар хувь хүмүүс эрх мэдлээ ашиглан оролцов гэдэг нь тодорхой болох биз.

43 Сэтгэгдэл

  1. zochin

    odoo l uchig ni tailagdah ni dee... getel nuguu togtoltsoo ni heveeree yana daa...

  2. Зочин

    шүүгчид прокурорыг сольж байж л наад халзан эрдэнэбат нарыг баривчилж шалгах хэрэгтэй дээ. шүүгчид бол бузар бузар

  3. Зоригоо

    Хууль хүчний байгууллагын удирдлага, голлох албан тушаалд байгаа хүмүүсийг солихгүйгээр амжилтанд хүрэх үү. Эбигийн томилсон хүмүүс ард түмэнд үйлчлэх үү. Яагаад энэ тогтолцоо нэг нь нөгөөгөө хамгаалсан шүүх прокуроруудыг халж сольж чадахгүй байнаа Энд л хамаг учир байна даа.

    1. Гонгор

      ҮНЭН ШҮҮ.

  4. Зочин

    АТГ , Хуулийн байгууллагуудын удирдлагууд авилгач шүүхч прокурорууд болон гаргасан авилгын хууль,захиргааны хуультайгаа өөрчилөхгүй бол бүх зүйл бахь байдгаараа л байна.

  5. Зочин

    нэг л сонин санагдаад явчихлаа шүү, саяхан л бөөн юм болоод ард түмний өмч гээд байсан чинь юу болоод байнаа. Энэ Оюун-Эрдэнэ юу л яриад байна даа

    1. Зочин

      uuruu harin yul yriad bndaa

  6. Mg

    Hariutslagiig yaraltai uuruulj ulsaa hohirolgui bolguulmar baina aa. Ene shuuh prokuror chini Mongol ulsiin esreg uzeltei boltson ium bnaldaa. Tegeheer endii hereg bna uu.

  7. Nn

    Erdenet iuldvereer Eb arail golgui aimaar togoljee. Dutbuu olborlson uchnuun terbumiin ovoolgiig dans burtgelees hasuulj huviin kompaniuduin olz bolgood udaj bna geh. Turd garsan uls turchid Mongol ulsaa geh setgel zutgeltei boloh tsag hediine irsen bailtai. Getel diilenh lazanguud uuriin erh ashigaa terguund tavisaar l. Hezee uhne gej eh orni bayalgiig hog bolgoj bnaa berduudee.

  8. altankhuu

    unheer haramsaltai naad Zarsan humuusee bugdiig ni shorond hii ulsiihaa tom uildweriig zaraad haasha lalruud we

  9. Уншигч

    2016 оны 09 сарын 09 -ны хурал гэхээр чинь ан унаад ман болчихсон байгаагүй билүү. Юун аж үйлдвэрийн сай болоод явчихав

  10. Mongol

    Za mongolchuud min unuu margaashiin erh ashig alban tushaal gelgui Jaahan unnii tuluu yavaa gishuudteigee niilj temtsehgui bol Ene uls oron chin bhgui bolloo, Setguulch, huuli hyanaltiihan min

  11. Иргэн

    Шүүх, Прокурор, АТГ, хүчний байгууллагуудад бүгдэд нь цэвэрлэгээ хийхгүй бол наад хэргүүд чинь илрэхгүй. 30 гэр бүл бүгдийг нь худалдаад авсан байгаа...

  12. Өчиг

    ХУДЛАА Л ЯРИАД БАЙХ ЮМ ИЙМ ТОДОРХОЙ БАЙХАД ШУУД БАРИАД ХОРИОЧ МОНГОЛ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧУУДАА ТОЛГОЙГ НЬ АВАХ БИШ ИЛЧИХ ЮМАА

    1. Зочин

      shuuh prokurooriin zuvshuurolguigeer yamarch humiig barij bolohgu Oilgodoggui yumuu

    2. Шагдар

      Шүүх, прокурор, АТГ, Цагдаагийн байгууллага, Тагнуулынхан илрхий ийм мэдээлэл олон нийтэд төрийн зүгээс зарлаад байхад шуурхай ажиллаж чадахгүй бол Сайдаас нь эхлээд солих ёстой гэж харагдана даа.

  13. Итгэл

    Монголчуудаа хийсэн мянган хэрэг нь тодорхой байхад эхнээс нь элбэгдорж баяр сайханбилэг баярцогт, сайд байсан зоригт халзан ганболд энхбаяр очирбат багабанди дорлигжав шүүх цагдаагийн гэнэт огцом гэрлийн хурдаар хөрөнгөжигсөд бусад хурган олигархи нар тоочвол барагдахгүй нь эхнээс нь хариуцлагыг нь тооцож баймаар бнаа

  14. Зочин

    Эрдэнэтийн 49%ийг зарах эрх мэдэлгүй байсан тогтолцоо гарч байна. Тэгэхээр зарсан нь хууль бус бөгөөд, эргээд Эрдэнэтийн49 Эргээд Монгол болох ёстой

  15. Иргэн

    За муу жанхуугийн бууны нохрй минь, тийм л юм бол наад хэргийнхээ үнэн мөнийг гүйцэд олоорой доо! Худлаа попорч попорч сүүлээ хавчаад зугтав даа!

  16. Хар

    ЭНЭ ОЛИГТОЙ АМЬТАН БИШЭЭ. ШАЛ ХУДЛАА ПОПРОХ ЮМ. ТӨРӨӨС МӨНГӨ АВСАН ЮМ БОЛ МӨНГӨӨ Л АВ ДАА.90 ОНЫ ХУВЬЧЛАЛ Ч ГЭХ ШИГ. ЗҮГЭЭР Л АЖ АХУЙН АЖЛАА ХИЙ

  17. Nn

    Erdenetiin 49%, 51%, oboolguudiig huuli busaar absan baidliig shalgah heregtei. 2012 ond ardchilsan nam dabuu erhiig abj bgaad mongol ulsiin baylagiig bugdiig uurtuu abah ashig sonirholiin zurchiltei bjee. Nud ni uulasan, mungu boddog ardchilsan gesen abilgalch tushmel asanuudiig bugdiig ni shalga!!! (Elbegdorj, Erdenebat, Tsagaan, Erdene) ta nar mongoliin ard tumnees hulgailsan 49%, haygdal oboolgoo butsaaj ug!!!

  18. Nn

    Nn Erdenetiin 49%, 51%, oboolguudiig huuli busaar absan baidliig shalgah heregtei. 2012 ond ardchilsan nam dabuu erhiig abj bgaad mongol ulsiin baylagiig bugdiig uurtuu abah ashig sonirholiin zurchiltei bjee. Nud ni ulaisan, mungu boddog ardchilsan gesen abilgalch tushmel asanuudiig bugdiig ni shalga!!! (Elbegdorj, Erdenebat, Tsagaan, Erdene) ta nar mongoliin ard tumnees hulgailsan 49%, haygdal oboolgoo butsaaj ug!!!

  19. МАНАН арилаасай

    хэлэх үг алгааа МАНАН гэж ямар аймшигтай хорт аалзнууд бнааа

  20. төлөвлөж буй

    Shalgaad hariutslagaa huleelgeechee. yuug n huleej harznaad suudiin be.

  21. ouyn

    Elbegee 3dahi udaa songuuliar songogdohdoo hereglesen sanaa biz dee! Odoo bolohoor zangiagaa zuugeed gutlaa tosloid zaigaa barij bna daa huurhii!!!! Aimshigtai toglolt hiij dee !! Tuugdnd har muruu uldeev huughii !!!

  22. Зочин

    За Одоо энэ худал мэдээлэлээр Эдийн засаг, Банк, Санхуу, Хууль , Гадаад худалдаа, Олон улсын гэрээ эрх, Уул уурхай, Захиргааны эрх зэрэг бухэл хамааралгуй ондор мэрэгжлийн мэрэгшсэн болон зовлох мэрэгжилтэнгуудээр бурдсэн баг байгуулж улсын нууц гэлгуйгээр ард тумний дунд ил нээлттэй шуух хэрэгтэй болжээ. Хариуцагчаар Энэ уед байсан торийн 3 ондорлог ЗГ гишууд энэ чиглэлээр материал бэлтгэсэн тушмэдууд бугдыг нь тороос цэвэрлэх хэрэгтэй шуу дээ.

  23. Bars

    Хүн бүрт тэгш хэрэгждэг үйлчилдэг хуультай байсан бол ч амархан шийдэгдмээр харагдах юм

  24. Иргэн

    Тухайн үеийн ЕСайд асан Ч.Сайханбалаг, АҮСайд асан өнөөгийн УИХ-ын гишүүн Халзан Д.Эрдэнэбат нарыг яаралтай барьж байцааж үнэн зөвийг тогтоомоор байна. ЗГазарт 49%-г худалдан авах чадвар бөйгаагүй гэдэгт итгэхгүй.

  25. Ankhbayar

    Urwagch bugdiin bari hori al

  26. Ankhbayar

    Urwagch bugdiin bari hori al

  27. Зочин

    Үхэхдээ хүртэл баахан хүн хөлдөө чирэх юмаа. Зүгээр үхэж чадахгүй бузартай амьтад юмаа энэ шүүгчид

  28. Эх оронч

    Яаж ч бодсон Эрдэнэт монголдоо үлдэх нь чухал шдээ. Төрд очвол хэдэн улстөрчдийн халаасанд ороод л бас алга болно шдээ.

  29. Нараа

    Хэдэн Орос ах нар дарга нартай хувааж иддэг сонин газар байна лээ. Монголчуудад л үлдэх ёстой биз дээ

  30. Зочин, их эх оронч зочин

    Эрдэнэт бол монголын ирээдүйн орлогын том эх үүсвэр. Хэдийнэ сайн ажиллаад эхлэх ёстой байтал өнөөг хүртэл олиггүй байлгасан нь монгол хүмүүсийг баялгаа бүтээхийг хориглож байгаа хэрэг. Эрдэнэт монголдоо үлдэнэ. Үүний тулд төр эндээс хумсалж гадагш гаргахыг оролдож байгаа бохир ажиллагааг хянах хэрэгтэй. Яадгийг бид мэднэ шдээ.

  31. Зочин

    Учрыг нь нэг сайн олохын тулд бүх баримтыг задлаг. Сайн хөө. Монголчууд бүгд учрыг нь мэдвэл нэг дуугаар Эрдэнэдээ өөрсдөдөө үлдээх аргаа олно биз. Засгийн газар уул нь үйлдвэр энэ тэр гэж явах ёсгүй байгаам.

  32. Orcool

    Эрдэнэт саалийн үнээ гэж ярих юм. Үнэхээр саах гээд байгаа нь энэ өөрөө юм биш үү

  33. Зочин

    Эцсийн үгийг хэлэхэд Эрдэнэт Монголчууддаа л үлдэх ёстой.

  34. Зочин

    Хөх инээд хүргэчихдэг юм. Баталгаа нь хаана байна? Тодорхой нийтлээч.

  35. Зочин

    Одоо наад хулгайч нараа барьж шоронд бүх нараар нь хорил доо бүх юм тодорхой байна ш дээ.

  36. Зочин

    Шүүх, прокурор, АТГ, Цагдаагийн байгууллага, Тагнуулынхан илэрхий ийм мэдээлэл олон нийтэд төрийн зүгээс зарлаад байхад шуурхай ажиллаж чадахгүй бол Сайдаас нь эхлээд солих ёстой гэж харагдана даа.

  37. зочин

    Маш зөв зүйтэй асуудал ярилаа Танай ЗГ-т МУ-ын эрүүл саруулаар сэтгэдэг маш олон иргэд итгэл найдвар тавьж байгаа амжилт хүсье

  38. АРД

    ТӨРИЙН МӨНГӨӨР АВСАН БАЙХ МАГДЛАЛТАЙ ГЭХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ТӨРИЙН МӨНГӨӨР АВСАН Л ЮМ ЧИНЬ ТЭРНИЙГ НЬ ТОГТООГООД УЛСЫН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН БОЛХЫГ НЬ ОЛИГТОЙХОН НОТЛОЛДОО ЛУЙВАРЧДЫГ ИЛЭРҮҮЛЭЛ ДЭЭ ТОДОРХОЙ БОЛГОЖ НИЙТЭД ЗАРЛАЛ ДАА УЧИР БИТҮҮЛГЭЭР ХААЦААЛЖ ХАМГААЛАХ ГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ Л ДЭЭР ШҮҮ.

  39. Зочин

    Ард тvмнийг хооронд нь хэрэлдvvлэхээ болиочээ оюунэрдэнэ гуай та тийм л шудрага юм бол ЖДV авсан УИХ гишvvдтэйгээ эхлээд тэмц тэгвэл таныг шудрага гэж харж болноо худлаа ярьж ярьж сайд болчихоод шудрага царайлахаа болиочээ та цагтаа М.Энхболдыг дагаад л гvйж бсан биздээ танд албан тушаал чухал бсан юм уу

Сэтгэгдэл үлдээх