Дэлхийн шилдэг тоглолтууд: Элвис Пресли 1973 он

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Соёл урлаг, Сонирхолтой, Шилдэг тоглолт 2689

Дэлхийн шилдэг тоглолтууд: Элвис Пресли 1973 он

 

Эрхэм таны энэ үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтууд цувралынхаа ээлжит дугаараар домогт дуучин, "Рок Н Роллын хаан" Элвис Преслигийн тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ.

"Рок Н Роллын хаан" Элвис Пресли

Рок Н Роллын хаан Элвис Пресли

Элвис Аарон Пресли (1935-1977) нь 18 настайгаасаа ритм энд блюз хөгжмийн урсгалыг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Тухайн үед дуу хөгжимд хүртэл арьсны үзэл шингэсэн байдаг байлаа. Өөрөөр хэлбэл хар арьстнууд болон цагаан арьстнуудын сонсдог хөгжмийн урсгал нь хоорондоо ялгаатай байсан гэхэд болно. Элвисийн хийсэн нэг шинэлэг зүйл нь хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан явдал юм. Тэр хэдийгээр Рок Н Рол хөгжмийн урсгалыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн билээ. Тийм учраас түүнийг Рок Н Роллын хаан хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай бүжгийн авьяасаараа ихэд алдаршсан юм.  

Рок Н Роллын хаан

1953 онд Пресли ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн зохиосон дуу хөгжимтэй пянз бэлэглэх гэж нэгэн дуу бичлэгийн студийн хаалга татсан гэх. Хүүгийн дуу студийн эзэнд таалагдаж хоёр дуутай хямдхан пянз бичүүлсэн Элвис, дуу бичлэгийн Sun records студи хоёрын хамтын ажиллагаа ийнхүү эхэлжээ. Дараа жил нь нөгөө алдарт “That’s all right” дуу нь бичигдэж Элвис Пресли гэдэг нэр Америкт цуурайтаж эхэлсэн юм.

1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож (Aloha from Hawaii), түүнийг нь дор хаяж 1 тэрбум хүн шууд үзсэн тооцоо байдаг. Өнөөдөр та бүхэндээ уг тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Манай сайтаар өдөр бүр танд хүрдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад Элвисийн хэд хэдэн дуу багтсан байдаг ба дууг хүргэхийн сацуу түүний талаарх сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэх болно. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх