ШУУД: А.Ундраа: МАН-ын Бага хурлын гишүүдийг хууль зөрч гэж тулгаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Видео мэдээ 2738

ШУУД: А.Ундраа: МАН-ын Бага хурлын гишүүдийг хууль зөрч гэж тулгаж байна

ШУУД: МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хурал хаалттай болж байгаа бөгөөд дөнгөж сая зарим гишүүд нь хуралдаанаас гарч ирсэн.

МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн А.Ундраа хэлэхдээ:

УИХ-ын даргыг огцруулах үндэслэлээр санал хураалт явуулах гэж байна. МАН-ын бага хурлын гишүүний хувьд ч тэр, УИХ-ын гишүүний хувьд ч тэр хэлэхэд: УИХ-ын даргыг сонгох, томилох тухай асуудлыг УИХ шийддэг. Гэтэл МАН-ын бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү турхирч, тулгаж болохгүй гэж хэлчихээд гарч ирлээ.

УИХ-ын даргыг томилох, огцруулах асуудлыг хуулинд бүрэн тусгасан байгаа. Тодорхой хуулийн заалт байсаар байтал  намын бага хурал хууль зөрчсөн байдлаар санал хураалт явуулах нь маш аюултай. Ийм хууль илт зөрчсөн үйлдэл хийх вий гэхээс маш их болгоомжилж байна.

Сая гарч ирээд бас их гайхлаа. Би маш олон намын бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Хэн эд нарыг зохион байгуулав, хэнийг хамгаалж, хэнийг өмгөөлөх гээд байгаа юм бэ. Хэнийг хэнтэй маргалдуулах тэмцэлдээнд уриалаад байгаа юм бэ. Их түгшүүртэй байна л даа гэсэн юм. 

 

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хүрэлсүх хэлмэгдүүлэлтээ эхэлж төрийн эрхийг булааж авах гэж байна.

    1. ЗОЧИН

      ЯАХ ГЭЖ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ СУДЛАЖ СУЛРУУЛАХ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД АЙГААД ЯВААГ МЭДЭХЭД АМАРХАН.ХӨЛСНИЙ ҮЙМЭЭН ДЭГДЭЭГЧДЭЭ ОРУУЛАХ ГЭСЭН САНАА.ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭГЧЭЭР ЭНЭ ХУРЛЫГ ҮЙМЭЭН САМУУНААР ТАРААХ ЗОРИЛГОТОЙГООС ЗАЙЛАХГҮЙ ДЭЭ.ХАМГААЛАЛТАА УЛАМ САЙЖРУУЛ

  2. Zochin

    Үндсэн хуулийн дээр гарсан намыг татан буулгаачээ

  3. зочин

    Ми.Энхболдыг хамгаалагчид бичлэг арилгаж байна. 3 тэрбум хөрөнгөө шалгуул.

  4. зочин

    Ми.Энхболдыг хамгаалагчид бичлэг арилгаж байна. 3 тэрбум хөрөнгөө шалгуул.

  5. иргэн

    Гацаагаа гаргах гэж хуралдаагүй юм уу яах гэж хуралдаад байгаа юм.их хурлын гишүүдийн үг биш,наад ирсэн төлөөлөгчидөөсөө асуугаач.Наад их хурлын гишүүд чинь гарцгүй нөгөө л ярьдаг шийдэж чаддаггүй зүйлээ яриад л

  6. Irgen

    Hyrelsyhiin helmegdyylelt eheljee

Сэтгэгдэл үлдээх