LIVE: Д.Нямхүү: Улаанбаатар хотын өрх бүрт шинжилгээ хийх боломжгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Ковид-19 1511

LIVE: Д.Нямхүү: Улаанбаатар хотын өрх бүрт шинжилгээ хийх боломжгүй

ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 22 халдвар нэмэж бүртгэгдсэнийг мэдээлсэн юм. 

11 сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатор, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатор, ЗӨСҮТ-ийн хоёр авто лаборатор, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторт нийтдээ 11929 хүнд ПСР шинжилгээ хийгджээ.

Үүний дотор 22 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нэг тохиолдол нь нэг орцны хүмүүсийн ойрын хавьтал бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байсан. Дөрвөн тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарласан тохиолдол. Бүгд тусгаарлалтаас илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт 70 тохиолдол боллоо.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ мөн ойрын хавьталын хүмүүсээс илэрсэн. .

Дархан-Уул аймагт мөн ойрын хавьталаас 2 тохиолдол бүртгэгдэж нийт 35 тохиолдол болсон байна. Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Айраг сумын төмөр замын ойрын хавьтал байсан. Орхон аймаг, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

. Мөн өчигдөр буюу 11 сарын 27-нд зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Эдгээр нь ТИР машины дөрвөн жолооч бөгөөд хоёр нь Монгол, нэг нь Беларус, нэг нь ОХУ-ын иргэн байна. Нийт Монгол улсад 760 тохиолдол боллоо.  

Одоогоор 406 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд 2 хүн байгаа. Хүнд 8, хүндэвтэр 73, хөнгөн 323 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн архаг хавсарсан өвчин бол сахар, В С вирустай, даралттай хүмүүс байна. Жирэмсэн хоёр хүн байгаа. Насны хувьд 0-94 насны хүн халдварт өртсөн.

 144781 хүн улсын хэмжээнд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж 105355 хүний шинжилгээ сөрөг гарч бусад шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа.

Ард иргэддээ нийтийн тээврээр аль болох бага үйлчлүүлэхийг уриалж байна. Хэрвээ үйлчлүүлж байгаа бол зайгаа бариарай. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд  өглөө орой ариутгал хийж, ажилчдынхаа халууныг нь хэмжиж хяналт тавихыг уриалж байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа хүмүүс зайлшгүй маск зүүж, бээлий өмсөж, спиртэн суурьтай ариутгагч хэрэглэхийг зөвлөж байна. Гар бохирдсон бол гараараа нүүрэндээ, маскандаа хүрэхгүй байхыг анхааруулж байна. Заавал суудал алгасаж сууж зай барих хэрэгтэй гэдгийг ЭМЯ-аас анхаарууллаа.

Д.Нарангэрэл: Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэж бид нар хэлээгүй. Агаарын солилцоо хийх ёстой гэж хэлсэн. Харин ч хүйтэнд тэсвэртэй. БНХАУ, БНСУ-д агааргүй, хүйтэн, хөлдөөх зоорь зэрэгт хөлдөөсөн бүтээгдэхүүнд илэрч байна. Тэгэхээр харин ч агааргүй, хүйтэн орчинд тэсвэртэй. Тиймээс гэр орондоо агаар сэлгэлт хийхийг зөвлөж байгаа. Мөн гадаргуу дээр тогтвортой учир хүний гар хүрч болох талбайг ариутгахыг зөвлөж байгаа шүү. Өвлийн цагт томуу, томуу төст, вирусийн халдвар угаасаа нэмэгддэг. 

А.Амбасэлмаа: Хөл хорионы хугацаа сунгах эсэхийн УОК шийднэ. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш эхний нууц үеийн хугацаа л дуусч байна. Гэтэл ардаас нь халдвар нэмэж бүртгэгдээд л байгаа. Эхний нууц үе дууссаны дараа хяналтын 14 хоног байдаг. Бид дэлхий нийтээрээ барьж байгаа эхний нууц үеийн 14 хоног, үүний дараа ажиглалт хяналтын 14 дуустал бид анхаарал сэрэмжтэй байх ёстой. Бид журмаа барьж анхаарал сэрэмжээ буулгахгүй хяналттай байлгах ёстой. Бид энэ дүрмийн дагуу л саналаа өгсөн.

Д.Нямхүү: Эмчилгээний хувьд хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зарчимыг дагаж байна. Мөн өөрсдийн эмч нарын ур чадвараа барьж ажиллаж байгаа. Энэ дээр арбиган, арбидол зэрэг эм ашиглаж байна. Сүүлд рэмдизэр зэрэг маш үнэтэй эмийг авсан. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа эмийг бид хоцролгүй, цаг хугацаанд нь татаж авч чадсан. Эмчилгээн дээр бүр нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хүн бүр дээр тохирсон эмчилгээ хавсарч хийж байгаа. Жишээ нь тэр 80 настай, 54 настай хүмүүсийн архаг өвчинтэй хамт вирусийн эмчилгээг хавсарч хийж байгаа. Эмчилгээг бол заавал лабораторын шинжилгээ, хяналт дээр суурилж хийдэг. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тухайд анхаарч байна. . Хүн, хүн дээр харилцан адилгүй учир дунджаар ийм зардал гаргасан. Эмч, сувилагч, ариутгагч гээд багадаа 4 хүний бүрэлдэхүүнтэй баг орж ажилладаг. Уушгыг маш сайн хянаж ажилладаг. Уушигны шинжилгээ, рентген гээд бүх хянах шинжилгээний зардал орсон байгаа. Энэ бүх шинжилгээ, материал, хэрэгсэл, эмч нар гээд бүх зардал багтаасан учир эмчилгээний зардал ингэж гарч байгаа юм. Бүр хүндрэх юм бол ЭДМО аппрат бэлэн байна. Бид бэлдчихсэн байгаа.

Сүүлийн үед 4 хоноод халдвар илрээд байна гэсэн асуудал гарч байгаа. Энэ бол голомт халдварыг илрүүлээд ойрын хавьталыг илрүүлсний дараа ойрхон гарч байгаа нь шинжилгээтэй холбоотой. Дархлаа дарангуйлж байгаа вирусийг нарийвчлан шинжилэхэд эрт илэрч болно. . Зарим нь 21 хоног даваад хүртэл илэрч байгаа. Үүнийг нарийн судалж тайлбарлаж танилцуулах хугацаа мөдхөн ирэх байх.

Дарханд нэг гэр бүлээс нэг хүн гэсэн хөтөлбөр явсан нь илрүүлэлтэд өндөр үр дүн үзүүлсэн боловч энэ аргыг Улаанбаатар хотод хийх боломжгүй. Голомтоо хөөж хавьталуудаа илрүүлэх нь илүү зохимжтой байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх