Марадонагийн шүтэн бишрэгчид цагдаа нартай мөргөлдөв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Дэлхий дахинд 1097

Марадонагийн шүтэн бишрэгчид цагдаа нартай мөргөлдөв

Хөлбөмбөгийн бурхан тэнгэр Диего Марадона 60 насандаа таалал төгссөн явдал дэлхийн хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид, сонирхогчдын сэтгэл зүрхийг хөндсөн билээ. Аргентины шилдэг хөлбөмбөгчнийг таалал төгссөнийх нь маргааш буюу 26-ны пүрэв гарагт Буэнос-Айрес хотод оршуулгын арга хэмжээг үйлдсэн байна. Оршуулганд гэр бүл, ойр дотны төрөл төрөгсөд, сайн найзууд нь гээд ердөө 20 гаруй оролцжээ.

Гэвч Марадонагийн олон мянган шүтэн бишрэгч түүний дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр коронавируст цар тахлын үеийг үл хайхран цугласан байна. Тэдний зарим нь уйлж, зарим нь үнсэлт илгээн, зарим нь алсын замдаа сайн явахыг чин сэтгэлээсээ хүсэн залбирчээ. Дэлхий даяар олон сая хүний шүтээн болсон “Бурхан” хочит Марадона лхагва гарагт зүрхний шигдээс болон таалал төгссөн билээ.

Дэлхий даяар түүнийг таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлэн гашуудаж байгаа ч төрсөн нутаг Аргентинд нь үндэсний баатар хэмээн бахархаж байсан иргэд ийнхүү уй гашуугаа илэрхийлжээ. Аргентин улс даяар гурав хоног гашуудал зарласан юм.

Марадонагийн Аргентины туг далбаа, 10 дугаартай хөлбөмбөгийн өмсгөлөөр бүрсэн шарилыг пүрэв гарагт Ерөнхийлөгчийн ордонд аваачиж олон нийтэд салах ёс гүйцэтгэх боломж олгохоор байрлуулсан байна. Гэвч . Эмгэнэлээ илэрхийлэхийг хүссэн шүтэн бишрэгчид нь Ерөнхийлөгчийн ордонд ойртохыг хүсч, улмаар хэв журам сахиулах цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж, бөөгнөрсөн олныг тараахыг оролджээ.

 

Зарим иргэн тайван замаар ээлж дарааллаа хүлээж байгаа хүмүүс рүү цагдаа нар эхэлж хүч хэрэглэн дайрсан хэмээн мэдүүлсэн байна. Эрх баригчид нийтийн амар тайван байдлыг хадгалахын тулд Марадонагийн шарилыг олон нийтийн өмнө тавихаас татгалзжээ. Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн тэнгэрт хальсан цогцсыг нийслэл Буэнос-Айресын захад Белла Виста оршуулгын газарт эцэг эхийнх нь дэргэд оршуулсан байна.

Эх сурвалж: ВВС

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх