LIVE: Д.Сумъяабазар: Бид УИХ, Засгийн газартайгаа хүчээ нэгтгэн хотоо хөгжүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Сонгууль-2020 1184

LIVE: Д.Сумъяабазар: Бид УИХ, Засгийн газартайгаа хүчээ нэгтгэн хотоо хөгжүүлнэ

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаа хуулийн хугацаандаа буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгуульд МАН, Ардчилсан нас, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчууд нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл болон бие даагчдын төлөөлөл оролцож байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооны байранд өнөөдөр өглөөний 9:30 цагаас эхлээд нам эвсэл, бие даагчид үнэмлэхээ гардаж авсан бөгөөд одоогоор МАН албан ёсоор сурталчилгааны нээлтийн ажиллагаагаа хийлээ.

Тус намын нээлт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтийн үеэр Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар "Хэдхэн сарын өмнө УИХ-ын ээлжит сонгуульд манай намд өндөр итгэл үзүүлж, нэр дэвшигчдийг маань багаар нь дэмжиж, хүчээ өгсөнд юуны урьд гүн талархал илэрхийлье.

Манай нам, бид энэхүү итгэл, хариуцлагыг гүнээ ухамсарлаж шинээр бүрэлдсэн

Том хөгжлийн бодлогыг талцаж хуваагдсан биш, тогтвортой, нэг зүгт харж чадсан төр засаг манлайлж чаддагийг өнгөрсөн хугацаанд иргэд маань нэгэнтээ ойлгожээ. Ужгирсан, сэтгэлгүй, бодлоггүй, шийдэлгүй улс төрийг ч олон нийт жигшин буруушааж байна.

МАН 2020 оны УИХ-ын сонгуульд "ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриатайгаар оролцсон. Биднээс иргэд маань асууж байсан, хэнтэй, юутай хүчээ нэгтгэх гээд байгаа юм бэ? гэж. УИХ нь Засгийн газартайгаа, Засгийн газар нь орон нутагтайгаа, нийт төр засаг нь иргэд Та бүхэнтэйгээ хүчээ нэгтгэж байж бид улсаараа хожино, улсаараа хөгжинө. Чухамхүү энэ бодлогыг Нийслэл, дүүрэгт төлөөлж чадах, шигшигдсэн залуусаа манай нам Та бүхний мэргэн сонголтод илгээж байна.

"ХОТЫН ХӨГЖИЛД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриатайгаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ, Эрхэм сонгогчид оо, Бид түгжрэлгүй, утаагүй хот, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хот, аюулгүй ногоон хот, хүндээ ээлтэй хот, Шинэ хот-хөгжлийн алтан тойрог, орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар хот, сайн засаглалд тулгуурласан хот, хүн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээ, хүртээмжтэй чанартай боловсрол гэсэн тулгуур 13 зорилтыг агуулсан 24 шийдэл бүхий 186 үндсэн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр Нийслэлийн ХӨГЖЛИЙН хөтөлбөрийг боловсруулан хүчээ нэгтгэхээр та бүхэндээ хандаж байна.

Эх орны цохилох зүрх нь болсон Нийслэл Улаанбаатар ХОТЫН ХӨГЖИЛД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" гэсэн юм. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    күэ тэр ккк

Сэтгэгдэл үлдээх