Р.О.Сулливан: Надад хожих, хожигдох нь сонин биш...

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Биллиард 2493

Р.О.Сулливан: Надад хожих, хожигдох нь сонин биш...

 

Урьд шөнө шөвгийн 8-ын тоглолтууд явагдаж дууслаа. Шөвгийн 8-ын тоглолтуудыг цувралаар тоймлон хүргэж байна. Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби, дэлхийн аварга Нейл Робертсон нарын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Ронни зургаан жилийн дараа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч байна. 

Тэрээр 2014 оны ДАШТ-ий финалд Марк Селбид хожигдсоноосоо хойш ДАШТ-ий хагас шигшээд шалгараагүй байсан юм. Тэрээр шөвгийн 8-д дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамстай тоглосон ба эхний тоглолтуудад хожигдож байсан ч төгс эргэн ирэлтийг хийж 13:10 харьцаагаар ялалт байгууллаа. Энэ нь тэдний дэлхийн аваргын ширээнээ тав дахь удаагийн учраа байсан ба Ронни бүгдэд нь хожлоо. 

Тоглолтын дараа Ронни: "Миний насны хүнд ялах, ялагдах бол асуудал биш ээ. /сурв: энэ жил Ронни 45 настай/ Би тоглолт бүрээсээ таашаал авах гэж тоглодог."

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх