LIVE: "Пуужин" Ронни Тайланд залууд хичээл зааж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Биллиард 2012

LIVE: "Пуужин" Ронни Тайланд залууд хичээл зааж байна

 

Одоогийн байлаар нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба 32 тамирчнаас найман тамирчин хоёрдугаар шатанд шалгараад байна. 

Яг одоо дэлхийн таван удаагийн аварга бөгөөд дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж буй "Пуужин" хочит Ронни О.Сулливан "Тайланд Пуужин" хочит Тепчайя Ун Нотой нэгдүгээр тойргийн тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэднийг хэн хэнийг нь "Пуужин" хэмээн нэрийдэх болсон нь тэд маш хурдан тоглодгоороо алдартай. 

2014 онд тэд Герман Мастерс тэмцээнд нэг удаа учраа тааран тоглож байсан ба Тайланд Пуужин Ронниг 5:4 харьцаагаар хожиж байсан түүхтэй. Харин энэ удаад Ронни Тайланд залууд биллиардын хичээл зааж байна уу гэлтэй илт илүүрхэн хожиж байна. Өчигдөр тэдний тоглолт 8:1 харьцаагаар Роннигийн илүүрхлээр өндөрлөсөн ба одоо Ронни хоёр хожил авахад хангалттай. 

Харин нөгөө ширээн дээр Ж.Лисовски А.Макгилл нарын тоглолт явагдаж байна. 

Манай сайт наймдугаар сарын 16-ны өдрийг дуустал ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба шууд дамжуулалтын бичлэг тухайн тоглолт дуусахад устах болно. 

Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол маргааш өглөө нь орох бичлэгээр нөхөж үзэх боломжтой. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх