LIVE: Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 10 хүн, тусгаарлагдсан гурван иргэнээс халдвар илэрлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 03сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1846

LIVE: Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 10 хүн, тусгаарлагдсан гурван иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ" гэлээ. 

Тэрбээр энэхүү мэдээллийг дэлгэрүүлж, нарийвчилсан тоонуудыг хэллээ. 

"Долдугаар сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч болох 16 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээгээр мөн халдвар илрээгүй. 

Сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүнд давтан шинжилгээ хийхэд нэгэнд нь коронавирус илэрсэн нь шинээр илэрсэн дээрх 13 тохиолдолд багтаж байгаа юм. 

Тандалтаар нэг хүнд шинжилгээг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр ийнхүү 13 хүнд коронавирус илэрлээ" гэсэн юм.

Нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад гарч байна. Энэ хүн суурь сахарын шижин өвчтэй, 52 настай эмэгтэй маань 46 хоног эмчлэгдээд эдгэрч, дараагийн шат руу шилжлээ.

Коронавирусийн эдгэрэлтийн дэлхийн дундаж 53 хувь бол Монголынх 83 хувь байна

Ингээд нийт батлагдсан тохиолдол 243, үүнээс эдгэрсэн 204, эмчлэгдэж байгаа 39 хүн байна. Дэлхийд 13,214,000 хүн коронавирусийн халдвар авснаас 7.6 сая нь эдгэрч, 574,000 буюу хагас сая илүү хүн нас баржээ. . Эмчилгээний ийм амжилт бидэнд байгаа ба үүнийгээ батжуулж, бэлтгэлээ сайн хийж, хариуцлагатай байя. Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллага, цагдаа, онцгой, тагнуулын байгууллага сайн ажиллахаас гадна ард иргэд бүрийн анхаарал, дэмжлэг коронавирусийг Монгол Улсад алдахгүй байхад чухал үүрэгтэй гэдгийг сануулъя гэдгийг Д.Нямхүү хэллээ.   

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Yahaaraa Afghans mongol tsereg baildaad ba hulsnii tsereguud ulsiig America s hend ochood ba

Сэтгэгдэл үлдээх