LIVE: Өмгөөлөгч Н.Цогт: С.Баяр нарын хэрэгт улс төрийн өнгө ороод байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 04сар 2024
Видео мэдээ 1480

LIVE: Өмгөөлөгч Н.Цогт: С.Баяр нарын хэрэгт улс төрийн өнгө ороод байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогтоос тодруулж байна. 

Өмгөөлөгч Н.Цогт: 

-Бүх шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Учир нь . Үүний дараа барьцаа хөрөнгийг нэмэгдүүлээд, боломжгүй мөнгө буюу манай хүнээс хоёр тэрбум, бусдаас тав, арвыг нэхээд, цагдан хорьсон. 

. Мөрдөн байцаагч маань шүүгчтэй холбогдож тайлбар авах гэтэл "Эмнэлэгт хэвтсэн" гэж үнэн худал хэлсэн. Б.Бямбасайханаас тайлбар авах гэтэл 461-р анги руу нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй. 

Санаатайгаар цагдан хорьсон шүүгч маань өнөөдөр ямар шийдвэр гаргах вэ? Ойлгомжтой байхгүй юу. Иймд энэ хурлыг хийж болохгүй ээ л гэсэн. 

Одоо . Шүүгч дарамтанд ороод байгаа юм биш үү. Эсвэл шагнал урамшуулалд автаад байгаа юм уу. Сонгуулийн үр дүнгээс хамаараад хурдан, түргэн шийдэгдээд байгаа юм биш үү. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад өгөөч ээ. 

Энэ хүмүүс . Залуучуудыг ингэж хориод байхаар дараагийн хүмүүс нь юу хийх юм. Засгийн газарт орсон залуус цаашид шийдвэр гаргаж чадах юм уу? 

Ч.Сайханбилэг гэдэг хүн "Би улс төрийн шийдвэр гаргасан. Би зөв зүйл хийсэн" л гээд байгаа. Тэр хүнийг гадаадаас авчрах хэрэгтэй. Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нар заавал учрыг нь гаргаж хэлэх ёстой. Гэтэл тэрийг нь үл тоогоод шүүгээд байна гэдэг улс төрийн нөлөөтэй гэж би хардаад байна.

5 Сэтгэгдэл

  1. ард

    хогын шаарнуудыг дүүжлэх хэрэгтэй

  2. Иргэн

    Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв

  3. Иргэн

    Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв

  4. Иргэн

    Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв

  5. Иргэн

    Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв

Сэтгэгдэл үлдээх