ВИДЕО: П.Бадарч: Номгүй айл бол морьгүй хүнтэй адилхан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 1480

ВИДЕО: П.Бадарч: Номгүй айл бол морьгүй хүнтэй адилхан

Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн гуравдугаар сараас олон нийтийг хамарсан соёлын арга хэмжээ зохион байгуулагдаагүй билээ. Тэгвэл ном бүтээгчид ба уншигчдын хүсэн хүлээдэг номын баяр энэ жил уламжлалт болон цахим хэлбэрээр гурван өдрийн турш зохион байгуулагдаж байна. Манай улсын хувьд 2007 оноос эхлэн хаврын улиралдаа Номын баяр намартаа “Үндэсний номын баярын өдөр”-үүдийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Өдгөө 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулдаг.

Номын баярын үеэр номын зохиогч, орчуулагчид, хэвлэлийн компаниуд нэг дор чуулж, ном бүтээлээ нэмүү өртөг шингээгүй үнээр борлуулан, уншигчидтайгаа шууд харилцаа тогтоодог.

Номын баярын үеэр Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч уншигч олонтойгоо уулзан хамт баярлаж байсан юм. Тэрбээр "" гэсэн юм. 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйн Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй ном “Шороон гахай жилийн шилдэг ном”-ын нэгээр шалгарсан билээ. .

Жил бүр 100 гаруй хэвлэлийн компани, зохиолчид оролцдог энэ жил ч мөн адил энэ тооны хүмүүс байгууллагууд оролцож байна. Хэвлэлийн компаниудын хувьд номын баярт зориулан 10-70 хувийн хямдралтай үнээр номоо худалдаалахаас гадна шинэ номоо уншигч олондоо таниулж байлаа. 

. Хуучин номын худалдаагаар сайн эргэлдвэл эрээд эрээд олохгүй эрдэнэ мэт номоо олох нь ч бий.

 Ийнхүү тогтмол зохиогдож буй номын баяр нь иргэдийг соён гэгээрүүлж, номын зах зээлийг тэлж байна. Номонд дуртай үзэгч та бүхэн амралтын хоёр өдрөөрөө Мишээл экспод болж буй номын баярт хүрэлцэн очихыг хүсье. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх