LIVE: Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 2897

LIVE: Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулав

Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан, Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн таван өрхөд гэр гардуулав. 

Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэн: 

-.

Өнөөдөр . Шашинтай, шашингүй, өөр шашин шүтдэг хүн бүгд сайн сайхныг хүсдэгээрээ адилхан. Аливаа жаргал, зовлонд шалтгаан нөхцөл үүсдэг. Шалтгаангүй жаргал, зовлон гарна гэж байхгүй.

Зовлонгийн шалтгаан бол буруу сэтгэл. Бусдад хор хүргэх буруу сэтгэлийг хорих нь хамгийн чухал. Иймд энэ өдөр бие биенээ энэрэн хайрлаж байгаасай гэж уриалмаар байна. 

"Нароби" институтийн захирал А.Батцэнгэл: 

-. Наро Банчэн гэгээнтний санаачилгаар өнөөдөр амьдралын түвшин доогуур таван өрхөд гэр, тавилга, хоол хүнс гардуулан өгч байна. Үүнд, ХӨСҮТ-ийн хоёр ажилтан, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн иргэд хамрагдаж байгаа. 

Чингэлтэй дүүргийн иргэн У.Насанөлзий, БЗД-ийн 17-р хорооны нийгмийн ажилтан Б.Хандмаа, БЗД-ийн иргэн С.Энхтуяа нар гэр гардан аваад "Наро Банчэн гэгээнтэндээ маш их баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. ХӨСҮТ-ийн хамт олондоо баярлалаа. Түрээсийн байранд амьдардаг байсан. Гэртээ болж байгаадаа баяртай байна" гэсэн юм. 

1 Сэтгэгдэл

  1. Хай

    Нароби гэж буруу бичсэн байнаа. Наропа гэнэ

Сэтгэгдэл үлдээх