LIVE: Д.Нямхүү: Таван шинэ тохиолдол бүртгэгдэж, 70 иргэн эдгэж, эмнэлгээс гарав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1673

LIVE: Д.Нямхүү: Таван шинэ тохиолдол бүртгэгдэж, 70 иргэн эдгэж, эмнэлгээс гарав

Монгол улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 186 болсныг өчигдөр зарласан. Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар шинээр таван тохиолдол илэрсэн, харин таван хүн нэмж эдгэрэн, сувилал руу шилжсэн сайхан мэдээг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өглөө. Ингээд илэрсэн нийт тохиолдол 191, эдгэрсэн иргэдийн тоо 70 болов. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

-.
Сүүлийн 24 цагт дэлхийд 125 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8800 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 39-138-аар нэмэгдлээ. Ялангуяа .

Манай улсад 12 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн 288 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Шуурхай 119 дугаарт 179 дуудлага ирэн коронавирусээс урьдчилан сэргийлэх эмнэлзүйн зөвлөгөө авсан байна. Мөн, гадуур иргэд амны хаалт зүүх нь багассан байгааг онцолж, хил залгаа ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа тул сонор сэрэмжтэй байж амны хаалтаа тогтмол зүүхийг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

-2020 оны зургадугаар сарын 4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид 715 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 710 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин
. Мөн таван иргэн эдгэрч, дараагийн шат руу шилжсэн сайн мэдээтэй. Ингэснээр батлагдсан тохиолдол 191 болж, эдгэрсэн 70, эмчлэгдэж буй 121 иргэн байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх