LIVE: Нэг шинэ тохиолдол илэрч, 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1119

LIVE: Нэг шинэ тохиолдол илэрч, 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад сүүлийн хоёр хоног өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байгаа билээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 216 оронд нийт 6 сая халдварын тохиолдол илэрч, 386 мянган хүн нас баржээ. Улмаар нийт 3 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8500 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 24-120-аар нэмэгдлээ.

.
Шуурхай 119 дугаарт 300 дуудлага ирсэнээс нийтийн тээвэрүүд ариун цэвэрийн шаардлага хангахгүй байгаа талаар иргэд гомдол ирүүлсэн байна. 

.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-2020 оны зургадугаар сарын 3-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 469 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс 468 "сөрөг" гарч коронавирус илрээгүй бол тавдугаар сарын 26-нд Москвагаас ирсэн хүний давтан шинжилгэээд вирус илэрлээ.
Сайн мэдээ гэвэл 21 хүн эдгэж дараагийн шат руу шилжлээ. Эдгээр иргэд 22 хоног эмчлэгдсэн байна. Ийнхүү эдгэсэн хүний тоо 65 болов.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх