LIVE: "Говь ресурс" ХХК-ийн Зайсан дахь хашааг албадан буулгав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1253

LIVE: "Говь ресурс" ХХК-ийн Зайсан дахь хашааг албадан буулгав

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Чингисийн хүрээ амралтын газар руу явах зам "English garden" хотхоны зүүн талын "Говь ресурс" ХХК-ийн эзэмшил газрын хашаа стандартын шаардлага хангахгүй байгаа тул НЗД-ын захирамжийн хүрээнд өнөөдөр албадан буулгаж байна.

Уг газрын хувьд зөвшөөрөлтэй ч хашаагаа шинэчлэх болон хог новш дүүрсэн тул удаа дараа цэвэрлэх, хашаагаа шинэчлэхийг шаардсан ч биелүүлээгүй тул өнөөдөр албадан буулгахаас өөр аргагүй болжээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Хан-Уул дүүргийн газрын алба, Богдхан-Уулын дархан цаазат газрын захиргаа гээд холбогдох албаныхан ажиллаж байна. Уг газрын хашааг албадан буулгасан хөрөнгө мөнгийг тус компаниас нөхөн төлүүлэх ажээ.

Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын ахлах мэрэгжилтэн Д.Өлзийсайхан:

-Энэ газар "Грейт Ченс" компанийн /Хожим "Говь ресурс" ХХК-ийн газар болох нь тогтоогдсон.Сур/ эзэмшил дээр байдаг. Гэвч . Иймд өнөөдөр хашааг нь албадан буулгаж байна. Албадан буулгасны зардлыг тухайн аж ахуй нэгжээс гаргуулдаг журамтай.

Ер нь 2019 оноос эхэлсэн шаардлага хангаагүй хашаа, хайсыг буулгах ажлын хүрээнд барилга угсралтын компаниудад гурван сараас эхлэн албан мэдэгдэл өгсөн. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргээс эхлэн 72 байршлыг буулгахаас арав дахь байршлыг ийнхүү буулгалаа. Мөн, манай шаардлагыг хүлээн авч, өөрсдийн хөрөнгөөр хашаагаа шинэчилж байгаа үлгэр жишээ компаниуд ч байгааг дурдах нь зөв. 

1 Сэтгэгдэл

  1. ничоЗ

    Зөв өө... Хүчээ нэгтгэж хайртай Монгол улсаа МАНдуулцгаая!!!

Сэтгэгдэл үлдээх