SpaceX-ын Dragon капсул багийн гишүүдээ амжилттай хүргэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой, Шинжлэх ухаан 1350

SpaceX-ын Dragon капсул багийн гишүүдээ амжилттай хүргэлээ

АНУ хамгийн сүүлд 2011 онд өөрсдийн үйлдвэрлэсэн сансрын капсулаар сансрын нисгэгчдээ хөөргөжээ. Үүнээс хойш анх удаа Элон Маскийн SpaceX сансрын хөтөлбөр Dragon капсулаар НАСА-ын сансар судлаачдыг Олон улсын сансар судлалын станцад /ОУССС/ амжилттай хүргэлээ.

НАСА-ын эрдэмтэд болох Боб Бенкен, Даг Херли нар Dragon капсулаар аялалд гарч 24 цагийн дараа ОУССС-д хүрсэн байна. Багийн гишүүдийг амжилттай аяллаа дүүргэсэнд ОУССС-ын эрдэмтэд гар барин тэвэрч баяр хүргэжээ. .

АНУ-ын Сансар судлалын станц НАСА-ын захирал Жим Брайденстин аялал амжилттай болсонд баяр хүргэж, бүх дэлхий уг аяллыг ажиглаж байсан бөгөөд гар бие оролцсон бүх хүмүүсээр бахархаж байгаагаа илэрхийлжээ. Америкийн эрдэмтэд эх нутгаасаа сансарт хөөрөх боломж дахин нээгдсэнээс гадна анх удаа хувийн компани НАСА-аас түрүүлж алхсанаар цаашид ашиг олох зорилгоор сансрын аялал хийх боломжийг эхлүүлж байна.

. Орон нутгийн цагаар бямба гарагийн 15 цаг 22 минутад SpaceX Falcon 9 пуужин Кеннедийн сансрын төвөөс хөөрсөн юм.

Эх сурвалж: Reuters

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх