ВИДЕО: АНУ-ын 10 гаруй хотод мөргөлдөөнөөс сэргийлж хөл хорио тогтоолоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Дэлхий дахинд 2715

ВИДЕО: АНУ-ын 10 гаруй хотод мөргөлдөөнөөс сэргийлж хөл хорио тогтоолоо

Дэлхий даяар коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд хорио цээр тогтоогоод байгаа ч АНУ-ын муж, хотуудад Жорж Флойд өнгөт арьст эрэгтэйн үхэлтэй холбогдуулан хөл хорио тогтоож бослого тэмцлийг дарахыг оролдож байна. Жагсагчид болон цагдаа нарын гарт амиа алдсан хохирогчийн өмгөөлөгч уг хэргийг урьдчилан төлөвлөсөн хүн амины гэмт хэрэг хэмээн яллахыг шаарджээ.

Аризона муж даяар жагсаал цуглаанаас сэргийлж долоо хоногийн хугацаанд оройн 20 цагаас хойш хөл хорио тогтоолоо. Мөн Лос Анжелес, Сан Франциско, Денвер, Майами, Детройт хотуудад 20:00-05:00 цагийн хооронд, Атланта, Луйзвиль, Мильвуаки хотуудад 21:00 цагаас өглөө 06:00 болон нар мандах хүртэл хөл хорио тогтоосон байна. Харин Жорж Флойдыг цагдаагийн ажилтан өвдөглөж хороосон аллага гарсан Миннесота мужийн Миннеаполис хотод 20:00-06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байна. Филадельфиа, Чарлестон, Даллас зэрэг хотуудад оройн 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл мөн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

46 настай өнгөт арьстай эрэгтэй Жорж Флойдын амь насанд хүрсэн хэрэгт холбогдолтой цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь халсан бөгөөд сэжигтэн . Учир нь 9-10 минутын турш хүний  хүзүүн дээр өвдөглөж, амьсгалыг нь боогдож нүд аньтал нь байна гэдэг санаатай үйлдэл хэмээн үзэж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хүчтэй эсэргүүцэж бослого тэмцэл газар авсан хотуудын нэг Филадельфиа юм. Тус хотод жагсаал хийсэн залуучууд цагдаагийн машинууд руу дайрч галдан шатаан, дэлгүүр худалдааны төвийг тоносон байна. Энэ удаагийн жагсаал зөвхөн Флойдын үхэлд ял нэхээд зогсохгүй Фергюсон хотод цагдаагийн гарт амиа алдсан Африк гаралтай иргэн Майкл Браун, Нью-Йоркод төстэй байдлаар нас барсан Эрик Гарнер зэрэг олон удаагийн хэргийн дараа хуримтлагдсан иргэдийн уур бухимдлын илэрхийлэл болж байгаа юм.

Миннеаполис хотод таван шөнө дараалан жагсаал бослого, эмх замбараагүй байдал үргэлжилжээ. Миннесота мужийн захирагчийн хэлснээр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа Үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг дайчлан тараан байршуулсан байна. .

Одоогоор улсын 30 хотод жагсаал газар авсан байна. Жагсаал мөргөлдөөний үеэр Нью-Йорк хотод 350 хүнийг баривчлан саатуулж, цагдаагийн хэдэн арван ажилтан хөнгөн бэртжээ.

Эх сурвалж: ВВС

2 Сэтгэгдэл

  1. иргэн

    Трамф гэдэг энэ өвгөн АНУ-г самрах байхаа, дахиад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал сэргэхнээ.

  2. МОНГОЛД УДАХГҮЙ

    ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН НОВШНУУД ЗӨВХӨН ХАР АМИА БОДСООР БАЙВАЛ УДАХГҮЙ ТА НАРЫГ ХАМГААЛАХ ЦАГДАА ХҮРТЭЛ ХУВАЛЗНУУДЫН ЭСРЭГ БОСНО.

Сэтгэгдэл үлдээх