LIVE: УБТЗ ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийн асуудалд анхаарч ажиллахгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1383

LIVE: УБТЗ ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийн асуудалд анхаарч ажиллахгүй байна

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тус үйлдвэрчний эвлэлээс сүүлийн жилүүдэд төмөр замчдын хувьд хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, ажлын байрны дарамт нэмэгдэх болсон. .

Энэ ч үүднээс Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс эерэг хандлага шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга шаардлага хүргүүлсэн.

Түүнчлэн хууль шүүхээр шийдвэрлүүлэх, олон нийтэд зөв мэдээлэл түгээх зэргээр хамтын түншлэлийн бүхий л арга хэлбэрүүдийг тус үйлдвэрчний эвлэлээс хэрэглэж иржээ.

Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулах, мөшгөн хөвчих, сөрөг мэдээлэл цацах хөндлөнгөөс оролцох, эв нэгдлийг сарниулах,

Энэ талаар тухай бүрт төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч дээрх газруудаас нэг ч хариу, мэдээлэл өгөөгүй бөгөөд тодорхой арга хэмжээ авсангүй хэмээн үзэж буй илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын захиргааны зүгээс 2018-2019-оны Хамтын гэрээг дангаараа цуцалж ҮЭ-ийн гишүүдийн татвар хураалт, шилжүүлэлтийг бүрэн зогсоож, ҮЭ-ийн Холбоог орон байрнаасаа хөөж, шинэ хамтын гэрээ хэлэлцээрийг найман сар сунжруулж, Холбооны дарга удирдлагуудын талаар удаа дараа сөрөг мэдээлэл цацаж, ҮЭ-ийн хороодын дарга идэвхтэн сонгуультнуудыг дарамталж, өөрийн талд татан оруулж, холбоог дотроос нь хагаралдуулах, бутаргах үйл ажиллагааг гүйцэтгээд байна.
Бид энэ бусармаг үйл ажиллагааг жигшин зэвүүцэхийн зэрэгцээ үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд нийгэмд ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг бий болгох, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, ажлын байрны дарамт арилгахын төлөө тууштай тэмцэх болно гэлээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх