LIVE: Коронавирусийн долоон тохиолдол нэмж илэрч, батлагдсан тохиолдол 148 боллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1073

LIVE: Коронавирусийн долоон тохиолдол нэмж илэрч, батлагдсан тохиолдол 148 боллоо

Коронавирусийн халдвараар дэлхийн даяар нийт 5 сая 500 гаруй мянган иргэн халдвар авч 2 сая 200 мянган иргэн эдгэрээд байгаа юм. Өвчлөлийн тоогоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлж байна.

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирсэн 148 тохиолдол байгаагаас 43 иргэн эдгэрсэн бол ажиглалтын байранд 1390 иргэн байна. 

ХӨСҮТ 248 хүнд шинжилгээ хийхэд 241 иргэнээс коронавирус илрээгүй ч долоон оюутан халдвар авсан болох нь тогтоогдлоо. .

Бүгд оюутнууд байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 14 хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд илэрч байгаа нь 21 хоногийн тусгаарлалт онож байгаа гэдгийг дурдмаар байна.

Нэг сайн мэдээ гэвэл 14 хоногийн дотор зургаан оюутан эдгэрч эмнэлгээс гарч дараагийн тусгаарлалт руу шилжлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх