LIVE: 188 хүний шинжилгээнээс Ковид-19 илрээгүй ба хоёр оюутан эдгэрч гарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1295

LIVE: 188 хүний шинжилгээнээс Ковид-19 илрээгүй ба хоёр оюутан эдгэрч гарлаа

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдэж байна. Монгол Улсад одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсын халдвар авсан 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 111 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. . Ажиглалтын байранд архаг хууч өвчтэй 182 иргэн байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  Тавдугаар сарын 22-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 188 хүн шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 113 энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч гарч, дараагийн хяналтын шатад шилжлээ. ХӨСҮТ -д одоогоор 111 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хүнд 25 хүн байна. .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх