Италийн сүм, музейд бие биеэсээ зай барихыг сануулан чичирдэг хүзүүний зүүлт ашиглана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1219

Италийн сүм, музейд бие биеэсээ зай барихыг сануулан чичирдэг хүзүүний зүүлт ашиглана

Италийн Флоренц дах Дуомо буюу Санта Мария дель Фиорийн сүм хүмүүст бие биеэсээ зай барихыг сануулах, чичирдэг хүзүүний зүүлтийг хэрэглэхээр болжээ.

Дуомо сүмийн мэдэгдсэнээр зочдыг үүдээр орж ирэнгүүт нь энэхүү хүзүүний зүүлтийг үнэгүй тараах аж. гэнэ.

"Музейн зорилгоор дэлхийд анх удаа ашиглах энэхүү систем нь айлчлалын үеэр хамгийн дээд зэргийн аюулгүй байдал болон тав тухыг бүрдүүлнэ" хэмээн сүмийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Мөн уг сүм, зэргэлдээх адис хүртээх газар болон музей нь Флоренц хотын иргэд болон жуулчдад ойрын өдрүүдэд үүдээ нээхээр төлөвлөж байгааг Дуомо музейн захирал Тимоти Вердон зарлав. Түүнчлэн тэрээр "Хөшөө дурсгал, музейд цөөн тооны зочид хүлээн авах болно. Мөн эхний үед бүх айлчлал үнэ төлбөргүй байх болно. Энэ бол бидний зочдыг эргэн угтан авч буйн илэрхийлэл юм" гэлээ.

Эх сурвалж: thelocal.it

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх