LIVE: Нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эмнэлгээс гарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

Эрүүл мэнд, Видео мэдээ 167

LIVE: Нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эмнэлгээс гарлаа

Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 5 сая 100 мянган өвчилж, 332 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн дотор шинээр 103 мянган хүн өвчилж,  4000 гаруй хүн нас барсан байна.

ОХУ-д 24 цагийн дотор шинээр 8 834 өвчилсөн бөгөөд манай улсын хил залгаа бус нутагт өвчлөл нэмэгдэж байгаа тул Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд анхаарал болгоомжтой байж, амны хаалтаа зүүхийг онцгойлон анхаарууллаа.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Манай улсын хувьд шинээр гурван иргэн ажиглалтад орж, 314 иргэн тусгаарлах байрнаас гарч, өнөөдрийн байдлаар 1651 иргэн тусгаарлах байранд байна. Архаг хууч өвчтэй 195 иргэнд 37 эмч, мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Коронавирусийн халдвар 8 дахь үнэлгээг манай улс хийхэд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэмээн дахин үнэлэгдсэн ажээ.

Түүнчлэн иргэдээс банкнуудыг АТМ-ээ халдваргүйжүүлэх шаардлагатай байна хэмээн саналаа илэрхийлжээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:. Тандалтын зорилгоор эмнэлгүүдийн иргэдээс шинжилгээ авахад илрээгүй. Сайн мэдээ гэвэл хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх