ВИДЕО: “Музейд өнгөрүүлсэн шөнө”-ийг сануулсан эрэгтэй цагдаад баригджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1669

ВИДЕО: “Музейд өнгөрүүлсэн шөнө”-ийг сануулсан эрэгтэй цагдаад баригджээ

Австралийн Сидней хотын иргэн өнөөдөр шүүхэд дуудагджээ. Тэрээр Австралийн хамгийн эртний музейн дүрмийг зөрчиж үлэг гүрвэлтэй хамт селфи хийжээ.

Эрэгтэй дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй Сидней дэх Австралийн музейн дүрмийг энэ сарын 10-ны өдрийн ням гарагийн шөнийн 01 цагт зөрчсөн байна. Хяналтын камерт бичигдсэнээр сэжигтэй этгээд эртний үлэг гүрвэлийн араг яснуудыг 40 минут орчим сонирхжээ.

Мөн гарахдаа урлагийн зарим бүтээлээс хулгай хийж, музейн ажилтны ковбой малгайг хулгайлан өмсөж нүүрээ нуухыг оролджээ.

Энэ хэрэг Бен Стиллерийн алдарт “Музейд өнгөрүүлсэн шөнө” киног санагдуулжээ. Гэвч уг эрэгтэйн хаалгыг Холливудын найруулагч биш, харин Шинэ Өмнөд Уэльсийн цагдаа тогшин шүүхэд дуудсан байна. Маргааш нь үдээс хойш гэхэд эрэгтэй цагдаад баригдан ирж, түүнийг батлан даалтад суллахаас татгалзжээ.

Музейд шинэчлэл засварын ажил хийгдэж байгаа тул өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хаалттай байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх