БИЧЛЭГ: Ялалтын баярыг далимдуулан тэтгэврийн хөгшчүүдийг залилсан этгээдийг баривчлав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Видео мэдээ, Гэмт хэрэг 6382

БИЧЛЭГ: Ялалтын баярыг далимдуулан тэтгэврийн хөгшчүүдийг залилсан этгээдийг баривчлав

ОХУ-ын Дотоод хэргийн яамны эрүүгийн хэлтсийн ажилчид санхүүгийн байгууллагуудын аюулгүй байдлын албаны тусламжтайгаар “Дети войны” буюу “Дайны хүүхдүүд” хөтөлбөрийн нэрээр ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг завшсан сэжигтнийг баривчилжээ.

Москва хотын 68 настай оршин суугч данснаас нь мөнгө хулгайлагдсан хэмээн цагдаад хандсанаар энэхүү хэргийг шалгаж эхэлсэн байна. Түүний хэлснээр түүнд өөрийгөө хууль сахиулах байгууллагын ажилтан гэж танилцуулсан эрэгтэйгээс дуудлага ирсэн аж. . Удалгүй хохирогч дансны үлдэгдлээ шалгахад эрэгтэйн амласан мөнгө дансанд нь ороогүй, харин хадгаламж нь хулгайлагдсан болохыг олж мэдсэн гэнэ.

Хэдэн өдрийн дараа өөр нэгэн хохирогч цагдаад мэдүүлэг өгчээ. Мөн нийслэл хотын оршин суугч 80 настай нэгэн эмэгтэйн мэдээлснээр түүнд аж. Эрэгтэйд итгэсэн хохирогч банкнаас мөнгө авч, сэжигтэнд хүлээлгэн өгөөд, хэсэг хугацааны дараа хууртагдсан гэдгээ мэджээ.

Эдгээр мэдүүлгүүдийн дагуу Дотоод хэргийн яамны Москва хотын Гагаринский дүүргийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдлөг явуулсан байна.

Ингээд эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд цагдаагийн албаныхан сэжигтэн этгээдийг Дмитрий Ульяновын гудамжны түрээсийн байрнаас баривчилжээ. Мөрдөн шалгах явцад цагдаа нар нотлох баримт бүхий банкны карт, гар утсыг хураан авсан байна. .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх