Н.Түвшинбаяр аваргын "Лондон 2012" олимпийн бүх барилдааны бичлэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Жүдо 4678

Н.Түвшинбаяр аваргын "Лондон 2012" олимпийн бүх барилдааны бичлэг

 

 

Монголын жүдочдоос хамгийн анхны олимпийн медалийг хүртсэн Ардын багш, МУГТ Ц.Дамдин, МУГТ Р.Даваадалай нарын тухай нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Атлантагийн олимпоос Монголын цорын ганц медалийг хүртсэн Д.Нармандахын барилдааны бичлэг болон нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.  

2004 оны Афины олимпийн наадмаас мөн л монголын цорын ганц медалийг хүртсэн МУГТ Х.Цагаанбаатарын медалийн төлөөх барилдааныг ЭНД дарж үзнэ үү. 

2008 оны Бээжингийн олимпийн наадамд Монгол улс түүхэндээ анх удаа олимпийн аваргуудаа өлгийдөн авсан билээ. Тус олимпод Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аваргын барилдсан бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Лондон-2012 олимпийн наадамд МУГТ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Бээжин 2008 олимпийн наадам алтан медаль хүртсэн хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр аварга Лондон 2012 олимпод мөнгөн медаль хүртсэн ба түүний олимпод хэрхэн барилдсаныг эргэн санацгаая. 

Н.Түвшинбаяр аварга эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайландын бөхийг цэвэр ялсан байна.

Харин шөвгийн 16-д дэлхийн аваргын хүрэл медальт Францын Фабре Территэй учраа таарлаа. Тэд 2010 оноос дөрөв дэх удаагаа таарч буй нь энэ бөгөөд Н.Түвшинбаяр аварга өмнө нь хоёр удаа өрсөлдөгчөө ялаад байлаа. Энэ удаад ч мөн өрсөлдөгчөө даралтаар цэвэр яллаа. 

Хэсгийн аваргын төлөө Азийн наадмын хүрэл, ази тивийн аварга Узбекистаны уламжлал ёсоор яллаа. Хоёр бөхийн хувьд нийт дөрвөн удаа учраа таарахад манай аварга бүгдэд нь ялсан түүхтэй. 

Хагас шигшээ барилдаанд 2003 оны дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга БНСУ-ын Хван Хи Таетай таарлаа. Н.Түвшинбаяр аварга Хван Хи Таед 2011 оны Ази тивийн аваргын хагас шигшээд ялагдаж байсан ч түүнээс хойш дөрөв таарч бүгдэд нь ялсан байдаг. Лондон 2012 олимпийн наадмын хагас шигшээ барилдааны явцад зүүн өвдөгөндөө маш хүнд гэмтэл авсан ч тэвчээр заан ялсан. Энэхүү барилдааны тухай манай сайтын "Тэвчээр заан Олимпийн медальтан болсон домогт тамирчид" нийтлэлээр өмнө нийтэлж байсан билээ. 

Алтан медалийн төлөө 2009 оны Европын аварга, 2010 оны дэлхийн аварга ОХУ-ын Тагир Хайбуллаевтэй барилдан ялагдсанаар Н.Түвшинбаяр аварга олимпийн хошой медальтан боллоо. 

 

1 Сэтгэгдэл

  1. Менх даваа

    Маш сайхан амжилт

Сэтгэгдэл үлдээх