Оросын нэрт дуучин Татьяна Буланова мөнгөгүй болсноо хүлээжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Соёл урлаг 1536

Оросын нэрт дуучин Татьяна Буланова мөнгөгүй болсноо хүлээжээ

ОХУ-ын нэрт дуучин Татьяна Буланова мөнгөгүй болж, хоосорсон тухайгаа “Та итгэхгүй дээ!” нэвтрүүлгийн үеэр ярьжээ.

Түүний хэлснээр тэрээр санхүүгийн бэрхшээлтэй учраад байгаа бөгөөд түүнд санхүүгийн ямар ч хуримтлал байхгүй болсон гэнэ. Коронавирусийн халдварын улмаас Буланова бүх тоглолтоо цуцлахад хүрчээ.

Тэрбээр “Амьдрахад шаардлагатай зүйлс бий, хоол хүнс авах хэрэгтэй. Энэ огт өөрчлөгдөөгүй. Миний муур хүртэл өлсөж байна” хэмээн хэлжээ.

Мөн үргэлжлүүлэн “Чоно хөлөөрөө хооллодог” хэмээх оросын зүйр цэцэн үгийг дурдаж “Ажилласан бол мөнгө авна. Хаашаа ч яваагүй, ажил хийгээгүй бол бүгд дуусаа" гэв.

.

Татьяна Буланова саяхан сэхээн амьдруулах тасагт хэвтээд гарсан байна. Цус харвалтын өмнөх байдалд байсан тухайгаа ч нуулгүй ярьжээ.

Эх сурвалж: woman.rambler.ru

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх