Дэлхийн одод ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглуулав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг, Сонирхолтой 1242

Дэлхийн одод ДЭМБ-д 128 сая ам.долларын хандив цуглуулав

Дэлхийн олон арван уран бүтээлч, дуучин, хөгжимчид “Нэг дэлхий: Гэртээ хамтдаа” шоу тоглолтыг найман цагийн турш бөмбөрцгийн өнцөг булан бүрт цахимаар болон телевизээр дамжуулан толилуулсан билээ. .

. Тоглолт хоёр үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг зургаан цаг үргэлжилж, хоёр дахь хэсэг хоёр цаг үргэлжилсэн бөгөөд Жимми Фаллон, Жимми Киммел, Стефен Колберт нар хөтлөн явуулжээ.

Тоглолтын нээлтийг хийхдээ “галын шугаманд тэмцэж буй эрүүл мэндийн ажилтнууддаа баярлалаа, бид та нартай хамт шүү. Бидний төлөө тэмцэж байгаад баярлалаа” хэмээн хэлжээ. Алдартнууд эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээс гадна цар тахалтай тэмцэхийн тулд эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Тэйлор Свифт, Пол МакКартни, Женнифер Лопез нар гэрээсээ тоглолтоо сонирхуулсан оддын нэг хэсэг байлаа.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх