Гар нь хугарсан ч тулалдсаар олимпийн аварга болсон түүх

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Таеквондо 3177

Гар нь хугарсан ч тулалдсаар олимпийн аварга болсон түүх

 

Олимпийн төрөлт таеквондогийн аваргуудыг цувралаар танилцуулж байна.

 

Бид өмнөх дугаартаа 2000 оноос олимпийн наадмын үндсэн төрөл болсноос нь хойш өнөөдрийг хүртэл таеквондогийн төрлөөр олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин болох АНУ-ын шилдэг тулаанч Стевен Лопез болон тэдний ах дүүсийн амжилтыг танилцуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Ерөөс таеквондогийн төрлөөр олимпийн наадамд хошой аварга болсон зургаан тулаанч байдаг ба өнөөдөр тэдний дундаас Ираны домогт тамирчин Хади Саейг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хади Саей нь олимпийн гурав, дэлхийн аваргын дөрвөн медальтай домогт тамирчин юм. Түүний амжилтыг тоймлон үзвэл.

Олимпийн наадамд:

  • 2000 оны Сиднейн олимпод хүрэл медаль /68 кг/
  • 2004 оны Афины олимпод Алтан медаль /68 кг/
  • 2008 оны Бээжингийн олимпод Алтан медаль /80 кг/

ДАШТ-д:

  • 1999, 2005 онд алтан медаль /72 кг/
  • 2003 онд мөнгөн медаль /72 кг/
  • 2007 онд хүрэл медаль /72 кг/

Дээрхээс гадна Азийн наадамд алт, хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байжээ. 

Тэрээр зургаан настайгаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2008 оны Бээжингийн олимпийн наадамд түрүүлсэн жилээ буюу 32 настайдаа зодог тайлсан байна. Түүний хамгийн сүүлийн олимпийн наадам үнэхээр хүндхэн даваа байлаа. Учир юу гэвэл өөрийнхөө байнга тулалдаг жин бус дээд жиндээ тулалдсаны дээр эхний тулаанд Непалын тамирчинтай тулалдах үеэрээ гараа хугалсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг үзүүлэн үргэлжлүүлэн тулалдсаар аваргыг титмийг зүүсэн байдаг. 

Хади Саей нь Иран улсын түүхэн дэх Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бөгөөд зөвхөн спортын салбартаа алдар, хүндтэй нэгэн биш юм.

2003 онд Иран улсад болсон газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүст туслах үүднээс өөрийнхөө бүх медалийг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогоо хандивлаж байлаа. Тэр ч утгаараа Хади Саей нь Тегран хотын сонгуульд хоёр ч удаа ялалт байгуулж байжээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх