LIVE: УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр, Видео мэдээ 1210

LIVE: УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын ерөнхий прокурорын газраас сүүлийн үед шалгагдаж буй хэргүүдийн явцын талаар мэдээлэл сэтгүүлчдэд өгсөн. Энэ дунд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир, Г.Солтан нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэргийг мөрдөн шалгаж байгааг дурдсан юм. 

Дээр нэр дурдагдсан УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-гаас албан тушаал, нэр нөлөөгөө ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ зээл авч өгсөн гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Өнгөрсөн онд УЕПГ-аас дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ руу оруулсан ч чуулганд оролцсон гишүүдийн дийлэнх нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодруулахад: 

-Одоогоор хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал УИХ-д ирээгүй. Хэрэв бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал орж ирвэл эхлээд Халдашгүй байдлын дэд хороо, дараа нь Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганд ордог дэгтэй гэж хариуллаа.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх