82 настай, саажилттай Д.Баттөр гуай онгоцонд багтахын тулд Инчеоны нисэх буудал дээр иржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Нийгэм 26641

82 настай, саажилттай Д.Баттөр гуай онгоцонд багтахын тулд Инчеоны нисэх буудал дээр иржээ

Улсын онцгой комиссоос өнөөдөр/2020.04.08/Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц дахин нисгэж иргэдээ авчрахаа мэдэгдээд буй. Гэвч энэ онгоцонд зарим хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай хүмүүс багтаж чадахгүй болжээ. 

Тухайлбал, 82 настай, саажилттай Д.Баттөр гэх хүн БНСУ руу эмчилгээгээр яваад 02-р сарын 27-ноос хойш нутаг буцах гээд чадахгүй байгаа юм байна. 

Д.Баттөр гуайн үр хүүхдүүд нь аавыгаа авч Солонгос улсад суух ЭСЯ-ны гадаа хэд хэд очиж, 653 удаа утсаар залгаад ч тусыг эс олсон байна. Арга ядахдаа тэд яг одоо/2020.04.08 10:00/ Инчеоны нисэх онгоцны буудал дээр аавыгаа дагуулан очжээ. 

Солонгос дахь ЭСЯ болон УОК-д гомдол гаргах нь:

Миний бие Д. БАТТӨР нь 82 настай. Цусны даралт харвалтын улмаас биеийн нэг тал саажилттай болсны улмаас Солонгос улсад эмчилгээнд ирж эмчлүүлдэг. Улмаар 2-р сарын 25н-д эх орондоо буцах нислэгийн тийзтэй байсан боловч нислэг зогссон шалтгаанаар явж чадаагүй ба 2-р сарын 27-нд визний хугацаа дуусч дахин бичиг баримт бүрдүүлж очтол визний хугацаа дуусахаас өмнө ирэх ёстой шалтгаанаар сунгах боломжгүй гэсэн хариу авсан боловч учир байдлыг ойлгуулж гуйж байж 4-р сарын 18 хүртэл сунгагдсан ба дахин сунгах боломжгүй гэж анхааруулсан.

Солонгос дахь Элчин сайдтай 04-р сарын 2-нд холбогдож учир байдлаа танилцуулахад хамгийн эхний нислэг тодорхой шийд гарахаар буцах асуудалд анхаарч өгнө гэж хэлсэн. Гэвч

Миний бие Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд залуу нас сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөж ирсэн ба Улсаас миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдсан.

1.Миний нас 82, өндөр настан
2. Саажилт (тэргэнцэртэй)
3.Виз сунгагдах боломжгүй... гэх мэт олон шалтгаан байхад хүндэтгэх шалтгаанд орохгүй бол өөр ямар шалтгаан хэрэгтэйг тодруулж өгнө үү?

ЭСЯ хөл хориотой учраас очоод уулзах боломжгүй холбогдох утсаа авахгүй одоо бид хаана хандах ёстой вэ?

Мөн тэнд надтай адил яах учраа олохгүй олон иргэд ЭСЯ-ны үүдэнд сууж байсан.

Цахим ертөнц хөгжсөн хөгжилт нийгэмд амьдарч буй та иргэддээ өөрийн нүүр царайгаар мэдээлэл хийхийг хүсч байна. Энэ асуудал орхигдож болохгүй том асуудал үүсэхээс урьтаж иргэддээ үйлчилнэ үү?

Хүндэтгэсэн Д. Баттөр

Энэ удаагийн нислэгт хууль бусаар амьдарч байгаад хоригдон саатуулагдаж байсан 20 орчим иргэн багтсан байна. Эдгээр иргэдийн зарим нь 40-60 хоног тусгай байранд хоригдсон байна. Онгоц 13:00 цагаас хөөрч, Буянт-Ухаад 17 цагт газардана.

69 Сэтгэгдэл

  1. Энэ хүнийг Монголд авчраачээ.

    Эвий дээ Настай хүн эх орондоо ирэхийг ямар их хүсэж бгаа бол.

  2. Зочин

    Ардчилсан нийгэм гэж балиар арын хаалганы новш хогоор дүүрчээ миний танилын мөн 80хүрсэн хөгшин ирэх гээд утасдахаар элчин огт утсаа авахгүй бна гэсэн.

  3. Зочин

    Харин ингэнд яг ирэх ёстой ядарсан өвчтэй хүмүүс нь үлдээд бгаа гэсэн яг үнэн бна УОГ арга хэмжээ авч туслах байхаа

  4. asdf

    saynii yavaltuudaaar darga nar ehner huuhduudee tatchihsan . odoo hoorhii iim engiin iregdiig tatahgui l bhdaa.

  5. Зочин

    эндээ зүү мүү тавиулаад эмчлүүлэхгүй юу , их л баян хөгшин болой

    1. Зочин

      Ur huuhdee sain saihan osgood buyniin edelj yvaa hogshon bndaa

    2. зочин

      Насны сүүлд үр хүүхдийн буян гэж юм бийшдээ... Бүр ийм юман дээр хүртэл олон юм бичиж байх юм

    3. Зочин

      Чи ч эргүү дагз юмаа.Мөнгө-г өөртөө зарцуулдаг юм

  6. Зочин

    авчрах эсэхийг нь харцгаая

  7. Зочин

    Дорж овогтой Баттөр гэдэг хүн арга нь барагдаад захидал бичжээ Солонгост суугаа элчин сайд нэртэй мануухайг солиочээ Ар өврийн хаалгаар элчин нэр зүүсэн ажил хийдүүлдэг нөхдүүдийг байлгаад байдаг энэ ёс зүйтэй асуудал мөнүү

  8. нараа

    авчрах эсэхийг харж УОКт дүн тавих болж дээ

  9. Үнэн юм юу ч алга

    Энэ монголруу явж байгаа тусгай нислэгүүд нь бараг бүгд худлаа шүү. Нэг удаагын явж байгаа хүмүүсын 10-20 хувь нь л тэр яриад байгаа өндөр настай хөгжлийн бэрхшээлтэй бие өвдсөн хүн байгаа бусад хүмүүс нь зүгээр ар өврийн хаалга. Би ч бас өөрөө хавдарын эмчилгээнд байнга хяналтанд байдаг Монголруу тусгай нислэгээр 3н удаа явах гэж бүртгүүлээд ерөөсөө чадаагүй аргаа бараад одоо эмнэлэгт хэвтээд эмчилгээтэй байж байна. сүүлийн нислэг дээр бол бүүр худлаа. Бараг л бүгд танил талаа авсан.

  10. Зочин

    Araichdee iim hvnee avaxgui ym bol nisleg hj bga gj yriad yaaxiin be hervee ene hvnii ami nasand hvndrel uchruul hen hariutslaga hvleexiin be

  11. Иргэн

    Үр хүүхдүүд нь их л боломжтой юм байнадаа монголд харвалтын дараах эмчилгээ гаргууд сайн шдээ юм л бол гадаад сайнгэцгээх юм,залуус хүний газар орох орон ойчих аяггүй хэцүүл байгаа залуус руугаа дайрах хэрэггүй боломжтой хөгшин үр хүүхэд дээрээ хэсэг байхгүй юу!!

    1. Zochin

      Tenegteed bgaachee.ydaj hogshin nastai hun emchilgeenii daraa saihan shol tsai ydaj duu chimee bagatai salhi savartai nutagtaa ochihiig boddod ym bgaa bizdee.huuhduud n bolomjtoi geed eh orniign ger orniig n guitsehuu

    2. Зочин

      Визийг нь ахиж сунгахгүй гээд байхад юу яриад байнаа

    3. ЗОЧИН

      хүн хүний шалтгаан өөр тэглээ гээд өндөр настай хүнийг ингэж доромжлох эрх чамд байхгүй шүү. чиний танил тал ах дүүс чинь элчин, уокомисст ажилладаг юм уу. чиний аав байсан бол ямар байх вэ? бодож үзээрэй.

    4. зочин

      Хүүеэ яасан сонин юм бичдэг юм бэ!! өөрийн чинь аав ээж хүний нутагт очоод ирж чадахгүй бол өөрөө ийм юм бичэээд сууж байх уу? насны сүүлд сайхан өсгөсөн үр хүүхдийнхээ буянд гадагшаа явж эмчлүүлж болохгүй болчоо юу.

    5. Зочин

      Sain l bizde 1ch gsn hugshin undor hugjiltei orond ochood saajilt n bagasch bwal ur huuhdedee l tustaishde ayga tsai n ch tsehiihguishdee

    6. Зочин

      Хуцаадай чи. Настай хүн ш дээ. Чиний аав байсан бол яахав чи

  12. Зочин

    Ийм энгийн жижиг зүйлээр манай эрх баригчдын эрх ашгийн дараалал шууд харагдаж байгаа юм. Уг нь төрийн хүний хувьд улс эх орон ард түмний эрх ашиг амин хувийн эрх ашгаас дээгүүр байх ёстой. Манайд бол эсрэгээрээ.

  13. Сүрэн МУ н иргэн

    Баатар иргэнээ 1 т татаж авах ёстой.

  14. Зочин

    Ene met tusgai uurgiin nislegt bagtaj chadahgui humuus zondoo bna aa. Shaardlagat bol niitseed bgaan bas viz ni duusch bgaa geed anhaarch uzeh humuus bna. Hend haana handahiin buu med

  15. Зочин

    Энгийн ядарсан ард түмэн чинь ангилж хаядаг ХОГноос доор болсоны ТОД жишээ !!!

  16. Зочин

    ээж ааввс минь юуны ялгаа вэ энэ хунийг авчраачээ!!!

  17. Жавзан

    Гадаад яамны Консулын газрын Мөнхтүшиг дарга аа Та энэ хүнд анхаарал хандуулж шуурхай арга хэмжээ авч өгнө үү. Чин сэтгэлээсээ гуйж байна.

  18. zochin

    улсаа төлөөлж суугаа элчингүүд монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй биздээ ажлаа үүргийнхээ дагуу хийхгүй байгаа элчингүүдийг эргүүлэн татах хэрэгтэй. Энэ гараад байгаа гомдол санал элчин ажлаа хийхгүйгээс зохион байгуулагдахгүй байгаа нь тодорхой байна.

  19. Зочин

    Эрх мэдэл бүхий албан тушаалтангуудад хариуцлага тооцохгүй байгаагын илрэл тод жишээ энэ.

  20. Zochin

    Ene hogshinii ohin n solongos nohortei aawiigaa hol horuo duustal gertee bailgaj bolohgui l bsiin bhda iim ued ingej humuusiig yrualj tsag ue hetsuu bhd hel am hiigeed humuusiin setgel sanaag uimuuleh hereggui l bgaamda sywon hotiin mongolchuud bugd l taninda ohiniig n

    1. зочин

      Таньдаг ч байсан, таньдаггүй ч байсан өөрийн эх орондоо хийж бүтээсэн зүтгэсэн хүн нь эх орондоо ирэх гээд байна. яасан муухай нэг тийм хар бараан юм бичдэг хүн бэ. Өөрөө харин жинхэнэ хүмүүсийн сэтгэл санаанд юм хийж бна шүү

  21. Зочин

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гөлөгнүүд санаатайгаар авилгал авч урдуур нь хүн оруулж байгаа. Д. Цогтбаатар гээд гөлгөнсөн эрлийз банди дахиж сонгодохгүй шүү

  22. Зочин

    Мэдээж гаргасан журмынхаа дагуу л хүмүүсээ авчирч байгаа байлгүй дээ. Шалтгаантай хүмүүс зөндөө байна. Өмнөх нислэгээр гэхэд транзит зааланд байсан хүмүүс ирсэн гэсэн, энэ удаа бас баригдсан хүмүүс ирж байгаа гэсэн, тэгэхээр нөгөө суудлууд нь багасдаг байлгүй дээ.

  23. Зочин

    Том толгойтнууд болиочээ. Хамгийн түрүүнд энэ ядарсан ард иргэдээ татаж авах нь зөв биз дээ. Өөрийн ах дүү, танил талаа авчрахаасаа ичнэ үү.

  24. Зочин

    Өндөр настай эмээ мөн ээжийгээ авчирмаар байна. Одоогоор 5 сарын 10 аас өмнө хуваарьтай нислэг байхгүй дахиж сунгагдахыг ч үгүйсгэхгүй. Дахиад хэр удаан хүлээх ёстой вэ хэцүү байна

  25. Ама

    Энэ ирж байгаа хүмүүс бүгд дарга нарын ах дүү төрөл төрөгсөд нь жирийн иргэд хэзээч энэ тусгай үүргийн онгоцонд багтахгүй тэднийг авчирах ч үгүй

  26. Одгэрэл

    Манайхан хүний амьдралыг гүй мөн шүүх юмаа.Үнэн ч бай худлаа ч бай нас ,өргөдөл гомдлыг бодоод энэ хүнийг эрт л авчирмаар юм.Бүх юмаа бичсэн бна үр хүүхэд нь мөнгөтэй бна уу.ямар хамаа ёс журмынхаа дагуу л хөөцөлдсөн бна шүү дээ. Энэ бол манай хүнд сурталтай төр нийгмийн буруу.

  27. Irgen

    Iim humuusee avchiraachee. Estoi zevuun ymaa buur neg hugiin zevuun humuus ymaa . Tamil tal ah duu naiz nuhduu betgii avch ireechee.tenguud shu

  28. Зочин

    Za darga aa tanid iruuleh hun bgaa yu gej ZTYamnii zarim ni GHYamnii zarim ni, UOKiin zarim ni dolignood darga naraas asuugaad bna gesen sh dee, unen bol bulai l yum daa. Ersden ersden ovchin chireed, yadaj yadarsan uls irged ee avchir.

  29. иргэн

    за ийм л байна даа ЗГ УОК Шадар сайд Энхтүвшин гуай ОК өдөр болгон Хэвлэлийн хурал зарлаж Худлаа Мэдээлэл өгдөг байсан сүүлийн үед бүүр таг болсон Шадар сайд Энхтүвшин алив өнөө Хүүхэд өндөр настан өвчтөй зовлонтой улсуудаа авчирч байгаа гээд байсан яалаа Гадны иргэд Арын хаалганы хүмүүс оруулж ирэхгүй байгаа гээд л байсан бас л Худлаа мэдээлэл хэдэн хэдэн Гадны Тахалтай иргэд Зөөвөрлөөд л оруулаад ирсэн л байгаа ш дээ

  30. иргэн

    УОК ШАДАР САЙД ДАНДАА ГАДНЫ ӨВЧТӨЙ ИРГЭД АРЫН ХААЛГАНЫ УЛСУУДЫН Л ЗӨӨЖ БАЙГАА НЬ ҮНЭН Ш ДЭЭ

  31. Од

    Юугаа авчираад байгаа пи днууд вэ ингээд балайраад байдагийн

  32. Tsangis bamar

    Ene elchin konsulin humuus jirin iregdiig huleej awahgui ee turk ulsin İstanbul hotin erunhi konsul,ded konsul, konsulin ajiltan nar bugd har tamhi hergeer shalgaj bga

  33. Turkey

    XOOE 1 ZALUU XVN UXAMSARAARAA ENE UBGUNIIG ORONDOO YBUULJIX L DAA

  34. Зочин

    Комнистууд ялгаварлан гадуурхсаар

  35. Зочин

    Энэ хүнээ авчих л даа

  36. Zochin

    Bur anhnii nislegeer goosaihnii hagalgaand orson huuhen butsaa bizdee.iim humuusee tataj avah heregtei shuudee.ulsdaa hiisen buteesen baatar hun bna.deer ued baatariig zugeer ogoogui l bh.ter id emnelegiig goo saihnii emneleg gej zahiin emgen ch helnedee.

  37. Туяа

    Ийм өвчтэй, настай хүмүүсийг хамгийн түрүүнд авчрах хэрэгтэй. Үнэхээр хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг авчрахгүй бол хүний нутагт хэцүү байгаа шүү! Анхаараарай!

  38. Zochin

    Iim humuusee l hamgiin turuund avah yostoi shdee!!! Minii huuhed ch bas irgen shdee geed heruul hiigeed suuhaar...

  39. Soko

    Araichdee davartsiin. Ene ongots iim l humuusiig avchrah ystoi bmr ym. Hden balair zavaan buduun darga nar n amrag sadan, nuuts amrag, ur huuhdee ar ovroor n suvegchilj avchirahaa bolih hrgtei. Ene ongotsnd yg ymr ovchin zoblontoi ymr hun suuj irj bgg il blgo.

  40. Зочин

    Энэ тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс үнэхээр хэцүүдсэн өвдөж гадаад явсан хүмүүс биш зугаалж явсан новшнууд тхэнх нь байгаа нь ингээд батлагдаж байна ш дээ. Ёстой яиар ч найдвөргүй ам ажил нь алд пэлэм зөрөөстэй. Хогийн

  41. Undur nastan Dogoo

    Eme undut nastang ongostond suulgsad ugchihgvi dee hvnd uwchtei hug berhsheeltei uruwdum hvn bna shvv dee bid bvgd l ene nas g toirohgvi dairaad l garna shvv manaihaan ....bas ch vgvi hud baatar eh orondoo hiidegee hiisen l hudulmurch hvn uam bna daa zailuul .......

  42. Зочин

    Вареньтэй талх шиддэг хоолоо голдог дуракуудыг зураг, мэдээлэлийг нь ил болгоод энэ өвгөнийг авчир

  43. Зочин

    Энэ настай хүнийг эх оронд нь аваад ир л дээ.

  44. Зочин

    Баттөр баатар ирсэн үү бас л үлдсэн үү

  45. иргэн

    энэ новшнууд хэнийг зөөж авчраад бнаа

  46. Зочин

    ene hund uhamsartaigaar suudalaa taviad uguh tm hun alga gej uuu bi unuudur ene ongotsond niseh bsan bol neg alham aragshaa uhrah bsan

  47. jochin

    Ingej ter tomchuudiin gadaadaar zugaacaj yavdag ah duu amrag sadang zoogood ovchin oruulj ireed bga bol odoo naad tusgai uurgiin ongoc gedgee bolioochee ichmeer yumaa Mongol ulsiin toeiin tuseedee

  48. Зочин

    Хөөрхий минь ирж чадсан боловуу, яагаад ийм хүмүүсээ багтааж авчирахгүй бгаан бэ

  49. Зочин

    Өвчтэй хог шааруудыг авчирч байхаар наад хөгшин настай хүмүүсээ авчираач.Эх орноо ядуу гэж голоод хүний нутагт барлаг хийж байсан малуудын оронд эх орондоо хийх ёстойгоо хийчихсэн ахмадуудаа авчираач.

  50. оогий

    Монголд танил талгүй бол юу ч бүтдэггүй шиг Солонгост бас тийм байдал газар авсан бололтой.

  51. Зочин

    Энэ хүн залуу халуун насныхаа хүч хөдөлмөр эрч хүчийг улс нийгмийн бүтээн байгуулалтад дээд хязгаараараа зориулж цэл залуухан 25 насандаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх алдар гавьяаг хүртсэн ганц баатараа аваад ирж болдоггүй юмуу .Ер нь энэ хүнийг улс бүүр ч их харж үзэх хэрэгтэй .Байр сав өгч гавьяаг нь үнэлэх хэрэгтэй .Засаг төр нь анхаарлдаа авнуу

  52. Зочин

    Энэ өндөр настанд үнэхээр туслаасай даа

  53. Зочин

    Hogshin hun horod bhda Hodoogoo sandag shu de eh orno sanalgui yahaw awchiraachee

  54. Энхтүвшин мэднэ

    УОК өчнөөн хүн хүч зардал мөнгө үрж баахан сүр сүр мэдэгдэл хийгээд л яс юмандаа хэнд зориулж нислэг хийж хэнийг авчраад байгаа нь тодорхой л байна штэ. Тусгаарлагдаад хоолоо голдог, гараад архидаад явчдаг гэхээр ямар хүмүүсийг зөөж байна. Мэдээж хүүхэд эмэгтэйчүүдийг хэлээгүй шүү. Энхтүвшин ард түмний хүсэл сонирхолоос дандаа өөр юм хийж байдаг тэгсэн атал УОК удирдана. МАНд өөр хүн олдохгүй одоогийн ЗГ н гишүүдийн чадвар ийм л байна штэ.

  55. Зочин

    Хүүхдүүд нь тэнд амьдардаг байнга очиж буцаж байдаг, ррон байрэы хувьд бололцоотой хүн болохоор нь орхио юм байлгүй дээ.

  56. Зочин

    80 гарсан тэр хүнийг авчираачэй

  57. Би

    Авчирмаар байнаа хөөрхийг

  58. zochin

    ийм л нийгэм өнөөдрийн ардчилалын ачаар бүрэлдэж дээ, уг нь настай хөгшин,өвчтэй, нялх нойтныгоо түрүүлээд авмаар байтал... нөгөө монгол хүний ахмад буурлаа хайрлан хүндэтгэдэг ёс, хүн чанар, ёс жудаг хаана явна вэ? ёстой хэлэх ч үг алга !!!

  59. Hun

    Hodolmoriin baatar hun shuu dee ene colnii hereg haa baigsa um be elbegdorj shig umnuudiin orond ene hun ireh estoi baih shuu

Сэтгэгдэл үлдээх