Б.Учралсайханд МХБХ-оос шийтгэлийн дээд хэмжээг оногдуулжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Гэмт хэрэг 4421

Б.Учралсайханд МХБХ-оос шийтгэлийн дээд хэмжээг оногдуулжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны охидын 15 насны шигшээ багийн менежерээр ажиллаж байсан Б.Учралсайхан нь “БНСУ-д болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр U-15 ангиллын шигшээ багийн охидыг архидан согтуурсан үедээ хэрцгийгээр зодож, хүчирхийлэхийг завдсан” хэргийн талаар манай телевиз хоёр цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн билээ.

Харин МХБХ-ны ЕНБД Ө.Шижир нь Б.Учралсайханы гэмт үйлдлийг илчилсэн Кавамото Наоко дасгалжуулагчаас ирүүлсэн маш ноцтой захидлыг дөрвөн сарын турш нуун дарагдуулж байгаад манай нэвтрүүлэг гарсны маргааш л МХБХ-ны Ёс зүйн хороонд шилжүүлсэн байдаг нь анхаарал татдаг.

МХБХ-ны Ёс зүйн хороо нь манай нэвтрүүлэг гарсны маргаашнаас Б.Учралсайханд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлж дуусаад МХБХ-ноос оноодог хамгийн дээд шийтгэлийг Б.Учралсайханд оногдуулсан гэдгийг МХБХ-ны ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхзул хэллээ.

МХБХ-ны Ёс зүйн хорооноос “Б.Учралсайханыг хөлбөмбөгийн аливаа үйл ажиллагаанд 10 жилийн хугацаанд оролцох эрхийг нь хассан бөгөөд дээрх хугацаанд  хөлбөмбөгийн бүх төрлийн тэмцээн уралдаан, тэр байтугай хөлбөмбөгийн стадионд орох эрх нь хүртэл хоригдсон” байна.

“Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэг гарсны дараа Б.Учралсайхан болон МХБХ-ны Дэд ерөнхийлөгч Х.Азжаргал нар нь өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган FACTCHECK эрэн сурвалжлах багийг шалгуулсан хэдий ч манай нэвтрүүлэгт гарсан бүх зүйл үнэн болох нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан билээ.

 

 

4 Сэтгэгдэл

  1. иргэн

    Иймэрхүү новшнууд яаж газар гишгэж,гал үлээгээд яваад байдаг байнаа

  2. Зочин

    buudjihgui dee

  3. Зочин

    Шижир гэдэг нуун дарагдуулсан хулгайчид нь тэгээд ял оноосон юмуу?

  4. чаав чүүс

    Шижир хэсэг хугацаанд дийлдэхгүй ээ.Яагаад гэвэл Ерѳнхийлѳгчийн ТГДарга болсон.

Сэтгэгдэл үлдээх