БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 100 гаруй иргэн цахимаар нэгдээд байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1580

БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 100 гаруй иргэн цахимаар нэгдээд байна

 

Коронавирусийн халдвараас үүдэн халдварын голомт болсон улс орнуудад амьдарч байгаа монголчууд эх орондоо ирэх хүсэлтээ ээлж дараалан илэрхийлсээр байна. Өмнө нь бид АНУ-ын Сайпан арал дээр байгаа иргэдтэй холбогдсон. Энэ удаа бид БНСУ-д суугаа иргэдтэй холбогдлоо.

Хамгийн гол нь тэнд байгаа хүмүүс Тиймээс Солонгос дахь иргэд цахимаар нэгдэнхүн нэг бүрчлэн өргөдлөө бичиж, гарын үсгээ цуглуулаад монголд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулан Онцгой байдлын газар зэрэг холбогдох газруудад хүргүүлжээ.

БНСУ-д коронавирусийн халдвараас үүдэн гадны иргэдийг ажиллуулахгүй байх журам гаргасан учраас ажил хийх боломжгүй хүмүүс мөнгөгүй болох, өр ширэнд орох тохиолдол ч гарч байгаа ажээ.

Манай улсын 40 мянга орчим иргэн БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий. Мөн маш олон иргэд аяллын гурван сарын визээр БНСУ-ыг зорьж, тэр хугацаандаа ажил хийх тохиолдол ч элбэг байдаг. Гэвч өнөөдөр коронавирусийн халдвараас үүдэн тэнд гацсан иргэд ихэссээр байна. 

Цахимаар нэгдсэн иргэдийн өргөдөл, гарын үсэг: 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх